УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2013.08.09
Сэтгэл санааны дарамтаас чөлөөлөгдөж байгаад баяртай байна
Ерөнхийлөгчийн хамгийн том амлалт бол авилгагүй Монгол болох. Энэ ч үүдээсээ авилгын хэргийг ээлж дараалан илрүүлсэн. Энэ үүднээс Н.Энхбаяр хамгийн том авилгын дуулианаар тодорсон.
Харин намын нөхөд нь удаа дараа суллахыг шаардаж олон арга хэрэглэсэн. Харин одоо Н.Энхбаяр суллагдлаа.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ "Бидний хүсэн хүлээсэн шийдвэр бол ялаас чөлөөлөгдөх, цаашлаад цагаатгагдах ёстой гэсэн байр суурьтай, хүлээлттэй байсан. Өнөөдөр бидний хүсэн хүлээсэн шийдвэр биш ч гэсэн сэтгэл санааны хувьд дарамтаас чөлөөлөгдөж байгаад баяртай байна" хэмээн ярьлаа.