З.Баянсэлэнгэ: Шүүх эмнэлгээс ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ
2013.07.23

З.Баянсэлэнгэ: Шүүх эмнэлгээс ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна

МАХН-ын дарга Н.Энхбаярыг цаашид үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх Шүүх эмнэлгийн дүгнэлт өчигдөр гарах байсан. Гэсэн ч шүүх эмнэлгээс ямар нэгэн дүгнэлт гаргаагүй аж. Тиймээс УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс энэ талаар тодруулсан юм.

-Н.Энхбаяр даргын эрүүл мэндийн байдлыг тодорхойлох дүгнэлтийг Шүүх эмнэлэг өчигдөр гаргах байсан. Ямар учраас энэхүү дүгнэлтийг гаргаагүй гэдгийг танай намынханд тайлбарласан болов уу?

-Одоогоор Шүүх эмнэлэг ямар учраас дүгнэлтээ гаргаагүй гэдгээ тайлбарласан зүйлд алга. Ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

-Танай намынхан энэ асуудлаар лавлаж асуусан уу?

-Шүүх эмнэлгийнхэн ямар нэгэн тайлбар хийсэн даруйд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх болно.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ дээрх мэдээллийг өгсөн юм. Харин зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАХН-ын дарга Н.Энхбаярын ялын хэмжээг нэмж магадгүй гэнэ.

Учир нь НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн мэдүүлэг Н.Энхбаярын ялыг нэмэх үндэслэл болж магадгүй байгаа юм байна.