Ц.Элбэгдорж: Н.Энхбаяр "өршөөл" хүсвэл "уучлах" эсэхийг шийднэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.05.20

Ц.Элбэгдорж: Н.Энхбаяр "өршөөл" хүсвэл "уучлах" эсэхийг шийднэ

Монголчууд бид 2013 ондоо шинэ ерөнхийлөгчөө сонгоно. Цаг мөч ойртсоор...

Гурван өрсөлдөгч тодорч, нэр дэвшигчийн үнэмлэхээ албан ёсоор аваад байгаа билээ. Сонгуулийн сурталчилгаа ч эхэлчихсэн. Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт орох үеэрээ нэгэн сонирхолтой сэдвийг хөндсөн юм.

Нэгэн цагт монгол төрийг түшилцэж, сайн муугаар хэлүүлж явсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг уучилж болох уу гэсэн хөтлөгчийн асуултад:

"Ц.Элбэгдорж хариулахдаа: Төр уучлал үзүүлэхдээ өөрийнх нь хүсэлтийг харгалзаж үздэг. Тэр хүн өөрөө өршөөл хүссэн бол уучлах асуудлыг ярих боломжтой" гэсэн юм.

Тэгэхээр Н.Энхбаяр Ц.Элбэгдоржоос уучлалт хүсэх болов уу. Хэрвээ уучлал хүсвэл Н.Энхбаярыг уучлах болов уу гэсэн асуулт сонирхолтой хэвээр үлдэж байна. Уучлах үзүүлэх эрх ганцхан Ерөнхийлөгчид бий.