УИХ-ын гишүүн Ч.Улаан
2013.01.21
Н.Энхбаярыг эмнэлэгт хэвтүүлэх байх гэж хүлээж байна
МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг эмнэлэгт хэвтүүлэх шийдвэр гарсан эсэхийг тус намын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаанаас тодрууллаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэгдсэн II эмнэлэгт хэвтүүлнэ гэсэн мэдээлэл цахим хуудаст гарчээ. Ийм шийдвэр гарсан юм уу?
-Бид энэ талаар ШШГЕГ-аас асууж тодруулсан. Эмнэлгийн байрыг бэлдэж, цонхыг торлох ажлыг хийж байгаа гэсэн.
-Эрүүл мэнд нь тааруу гэсэн мэдээлэл гарснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Бие нь ямар байгаа бол?
-Биеийн байдал нь хүндхэн, эмчилгээ зайлшгүй хэрэгтэй гэсэн эмнэлгийн комиссын дүгнэлт гарсан байгаа.
-Өмнө нь хийж байсан ч хорих анги руу шилжүүлснээр тасарчихсан эмчилгээг нь үргэлжлүүлэхэд яаравчлах учиртай байх. Хэзээ эмнэлэгт хэвтүүлэхийг товлоогүй юм уу?
-Эмнэлэгт өнөөдөр хэвтүүлэх болов уу гээд хүлээж байна.