Н.Энхбаяр даргын эмчилгээг хүчээр зогсоож авч явсан
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба TV9 телевизэд 2012.12.23 ны өдөр ярилцлага өглөө.
Г.Шийлэгдамба: "Манай намын дарга Н.Энхбаярыг дахин хууль бусаар хүч хэрэглэн авч явлаа. Н.Энхбаярыг хорих 401-р анги руу шилжүүллээ гэх асуудлыг хөндөв".
Шүүхээс 2,6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярыг Зайсан дахь хорих анги буюу ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр анги руу ачлаа. Биеийн байдлын улмаас сүүлийн гурван сарын хугацаанд Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Н.Энхбаярт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ялын тогтоолыг нь гардуулаад, шууд хорих анги руу ачуулсан байна. Н.Энхбаярын хувьд ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн тогтоолыг гардан авч, хорих анги руу авч явах машинд суужээ.