2012.12.17

Д.Ганбат: МАХН засгаас гарч “харагдаач”

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар цөөн хэдэн зүйл тодруулав.

- МАХН засгаас гарахаа албан бусаар бичиг цаас өргөлгүйгээр мэдэгдээд удаж байна. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ?

Ер нь бол Н.Энхбаярын асуудлыг асуудлыг шүүх шийднэ. Шүүх л шүүхээс биш хэн нэгэн наана нь зөв, буруу гэх нь утгагүй. Үүнтэй холбоотойгоор МАХН-ын яриад байгаа засгаас гарах шалтгаан нь ямар ч хамаа байхгүй. Шүүх, сонгуулийн ерөнхий хороо өөрсдөө шийднэ. Товчхон хэлэхэд, МАХН засгаас гарч харагдаач гэж хэлмээр байна. Тийм л байдалтай байна шүү дээ. Хэлээд яриад байгаа зүйл нь хүлээж авахаар хүндтэй шалтаг биш.

-Намынх нь зүгээс Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлж байгаа гэж их ярьж байгаа. Та хүний эрхийн дэд хорооны даргын хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна. Хүний эрхийг зөрчсөн үйлдлийг гаргасан юм уу?

Энэ бүхнийг хараад байхад нэр дэвшүүлэх асуудал дээр болон Монгол Ардын намын зүгээс тийм асуудал гарсан байх магадлалтай. Гэхдээ  эцсийн дүндээ шүүх л үнэнийг тогтооно. Хуулиараа  бүх юмийг шийдүүлээд явах нь зөв. Хэлмэгдүүлж байна гэж үзэхгүй байгаа.