2013.01.02

Н.Энхбаярын бие эрс мууджээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн сарын 26-нд 401 дүгээр хорих ангид шилжүүлсэн. 2-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан түүний биеийн байдал нэлээд хүнд, цаашид эмчилгээг нь үргэлжлүүлэн, тасралтгүй хийх ёстойг эмч нар сануулсаар байсан юм. Гэсэн ч 401 дүгээр хорих анги руу түүнийг шилжүүлээд байсан.

401 дүгээр ангид Н.Энхбаярын эмчилгээг үргэлжлүүлэх ямар ч боломжгүй

Хорих ангид очсоноосоо хойш Н.Энхбаярын биеийн байдал мууджээ. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нарын баг гаргаж түүний биед үзлэг шинжилгээ хийлгэсэн байна. Энэхүү үзлэгээр Н.Энхбаярт урьд нь хийгдэж байсан эмчилгээг яаралтай үргэлжлүүлэн хийх шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарсан ажээ.

Мөн 401 дүгээр ангид Н.Энхбаярын эмчилгээг үргэлжлүүлэх ямар ч боломжгүй бөгөөд түүнийг яаралтай 2-р эмнэлэг рүү шийлжүүлэх хүсэлт гаргасан юм. 401 дүгээр ангийн эмч нар ч санал нэгтэй байгаа бөгөөд эмчилгээг хорих ангид үргэлжлүүлэх боломжгүй гэсэн байна.

Гэтэл Прокурорын газраас түүнийг 2-р эмнэлэг рүү шилжүүлэхгүй байгаа бөгөөд энэ нь илт хууль зөрчсөн асуудал болоод байгаа хэмээн МАХН-ын хэвлэлийн албанаас мэдээлж байна. 

Энэхүү үзлэгээр Н.Энхбаярт урьд нь хийгдэж байсан эмчилгээг яаралтай үргэлжлүүлэн хийх шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарсан ажээ.