2008.01.01

Экс Ерөнхийлөгчийн туслахууд өлсгөлөн зарлахаар шийдэв

МАХН-ынхан дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдгээ баталсаар байна. Намын дарга нь Н.Энхбаяр өлсгөлөн зарласнаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Үүнээс болж түүний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй гэх.

Тэгвэл түүний журмын нөхөд нь даргынхаа тэмцэлд хүч нэмэхээр өчигдрөөс эхлэн Хэлмэгдүүлэлтийн хөшөөний хажууд өлсгөлөн зарлахаар шийджээ. Эхний ээлжинд А.Энхболд, З.Баянсэлэнгэ, Н.Хишигсүрэн, А.Отгонтуяа, Б.Цэрэндорж нарын хүмүүс хуурай өлсгөлөн зарлах аж.

Цаашдаа өлсгөлөнд нэгдэх хүмүүсийн тоо нэмэгдэхийг санууллаа. Түүгээр ч үл барам экс ерөнхийлөгчийг дэмжсэн иргэд хөдөө орон нутгаас ирж МАХН-д бүл нэмсээр байна. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар болон туслах Б.Тулга нар холбогдох газруудад хүсэлт гаргаж байгаа ч тэдэнд нааштай хариу өгөөгүй байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.