Н.Энхбаярын биеийн байдал хүндэрчээ
2008.01.01

Н.Энхбаярын биеийн байдал хүндэрчээ

Өнөөдөр өглөөний нэгдсэн чуулган дээр УИХ-ын даргаас Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Намбарын Энхбаярын эрүүл мэндийн асуудалд мэргэжлийн байнгын хорооны дарга А.Тлейханыг Эрүүл мэндийн яамтай ярьж анхаарал тавьж ажиллах үүрэг чиглэл өгөгдсөн.Энэ дагуу өнөөдөр үдээс хойш УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан Эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар, Клиникийн II нэгдсэн эмнэлгийн захирал Г.Баясгалан нарын мэдээллийг сонслоо.Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өгсөн мэдээлэлдээ, хуурай өлсгөлөн зарлаад байгаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн талаар Эрүүл мэндийн яамнаас хоёр удаа тушаал гаргасан.

Эхний удаад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарч Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг газар нь дээр үзлэг шинжилгээ хийж дүгнэлтээ гаргасан байгаа. Энэ дүгнэлтийг холбогдох газруудад албан ёсоор мэдэгдсэн. Мөн хугацаа алдахгүй эмчилгээ үйлчилгээ, үзлэг шинжилгээ явуулах зорилгоор хоёр дахь Ажлын хэсгийг байгуулсан. Энэ нь өмнөх ажлын хэсгийг өргөтгөж төрөлжсөн нарийн мэргэжлийн туслалцаа үзүүлэх багаж тоног төхөөрөмжтэй үзлэгийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр анги дээр очиж зохион байгуулсан. Мөн эмч , эмнэлгийн мэргэжилтнүүд дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийн дагуу тодорхой арга хэмжээнүүд авагдаж одоо Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Эрүүл мэндийн яамны харьяа Клиникийн 2 дугаар нэгдсэн эмнэлэгт шилжин эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хяналтан дор байгаа.

Мөн 461-р ангид байхдаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хяналтан дор байсан. Одоо хууль эрх зүйн хүрээнд зохих арга хэмжээ авагдаж байна гэлээ.Харин Клиникийн 2 дугаар нэгдсэн эмнэлгийн захирал Г.Баясгалан өгсөн мэдээлэлдээ, сая сайд ерөнхийд нь товч танилцууллаа. Өвчтөний биеийн байдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдэж байгаа. Биеийн байдал хүндэвтэр байгаа. Гол нь өлсгөлөнг ямар нэгэн байдлаар зогсоох шаардлагатай байна. Яагаад гэвэл биед гарч байгаа өөрчлөлтүүд, гарч байгаа хүндрэлүүд цэвэр өлсгөлөнгөөс шалтгаалсан. Ийм учраас өлсгөлөнг ямар нэгэн байдлаар зогсоох нь чухал байна гэлээ.Байнгын хорооны дарга А.Тлейхан, энэ нь хүний амь настай холбоотой учраас хууль дүрмийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч, ажлаа эрчимжүүлэн анхаарал тавьж ажиллах үүрэг чиглэл өгөв.
Эх сурвалж
УИХ-ын Тамгын газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.