2008.01.01
Экс Ерөнхийлөгчийн гэргий О.Цолмон мэдээлэл хийлээ
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр О.Цолмон нөхрийнхөө эрүүл мэндийн байдал ямар байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хүний эрх гэдэг хуулиас дээгүүр юм. Хууль хүний эрхийг хамгаалахын төлөө байгаа.
Төрд үйлчилдэг хууль байх ёсгүй. Хэрвээ хуулийн байгууллага төрдөө үйлчилдэг бол тэр нь дарангуйлал юм. Би уйлаад зовсоноо үзүүлээд хэцүү байгаагаа харуулж өрөвдүүлэхийг хүсэхгүй байна. Эмнэлэгт хэвтүүлснийх нь дараа би нөхөртэйгээ уулзсан. Мөнхбат гэдэг прокурор миний нөхрийг маш их дарамталсан байсан.
Сэтгэл санаа, эрүүл мэнд нь маш их сульдсан байгаа. Намайг уулзахад дуу нь гарахгүй, шивнэж ярьж байна" гэлээ. Түүнчлэн нөхөр нь "Монголд хууль аймшигтай зөрчигдөж байна. Би одоо л үүнийг эсэргүүцэн таслан зогсоохгүй бол эгэл жирийн ард олныг ч ингэж байгаа. Одоо л таслан зогсоох хэрэгтэй.
Би одоо дуустлаа тэмцэнэ" гэж хэлсэн гэв. Н.Энхбаяр өнөөдрөөс эхлэн эм тарианаас татгалзаж байгаа юм байна. Түүнд эмч нар эмчилгээ хийхгүйгээр зөвхөн амийг нь торгоох зорилгоор тариа хийж байна гэж О.Цолмон хэллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.