2012.05.18

М.Каддафийн 20 сая еврог хураан авчээ

Италийн хууль сахиулагчид энэ сарын 16-нд Ливийн удирдагч агсан М.Каддафийн Газрын дундад тэнгист орших Пантеллерия арал дахь 20 сая еврогоор үнэлэгдэх  зочид буудлууд, эзэмшлийн газруудыг нь битүүмжилжээ. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь албан ёсоор "Ливийн хөрөнгө оруулагчдын агентлаг" санд харьяалагдаж байжээ. Урьд нь Италийн эрх баригчид М.Каддафийн гэр бүлийнхний өмч болох 1.3 тэрбум еврогийн үнэт зүйлсийг мөн хураан авсан юм. Тэдгээрт олон компани, банк болон "Ювентус" хөлбөмбөгийн клубийн хувьцаа­нууд багтаж байжээ. Италийн хууль сахиулагчид Гааг дахь олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан тогтоо­лын үндэс дээр тэдний хөрөнгийг хураан авсан аж. М.Каддафи төрийн эрхэнд гарсан даруйдаа Ливийн  санхүүгийн бүх байгууллагыг гартаа оруулж, улмаар  олон тэрбумын хөрөнгөтэй болсон гэдэг. Гэвч Ливийн иргэний дайны үеэр түүний гэр бүл болон тойрон хүрээлэгчдийг баривчилж, гадаад болон дотоод дахь хөрөнгүүдийг битүүмжилсээр байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.