2012.05.21
Цагдаагийн экс удирдлагуудын өмгөөлөгчдийг томиллоо
Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж цагдаагийн экс удирдлагуудын өмгөөлөгчдийг томилсон байна.
Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригтын өмгөөлөгчөөр А.Ундрах, Эргүүл хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр М.Алтан-Өлзий, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга байсан дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Баярыг томилсон байна.
Мөн Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл дахин хуралдаж, Цагдаагийн ерөнхий газрын дарга асан хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Д.Давааг томилжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар шинээр томилогдсон өмгөөлөгчид хэрэгтэйгээ шуурхай танилцаж эхэлсэн байна.
Хэрэв ямар нэгэн "саад" дахин гарахгүй бол эл хэргийн шүүх хурал ирэх сарын эхээр болж хурандаа нар гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэгдэх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.