Өнөөдрөөс нэг сая төгрөгийг олгож эхэллээ
2012.05.23

Өнөөдрөөс нэг сая төгрөгийг олгож эхэллээ

Сонгуулийн өмнө амлалтаа биелүүлэхээр эрх баригчдын зүгээс нэлээдгүй хүч хөдөлмөр зарсны дүнд ямартай өнөөдрөөс нэг сая төгрөгийн эхний хэсэг болох 350'000 төгрөгийг банкуудаар олгож эхэллээ. Өглөөний 9.00 цагийн байдлаар банкуудын гадаа ахмад, өндөр настай хүмүүс урт дарааллыг үүсгээд байгаа дүр зураг Улаанбаатар хотод байрлах банкуудад ажиглагдаж байна.

Иргэд мөнгөө авахын тулд "Хүний хөгжил сан"-гийн мөнгөө авдаг байсан банкны салбарт Хүний хөгжил сангийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очоод авах боломжтой аж. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хэвтэрт байдаг хүмүүс бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлж амжсан бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь нэг сая төгрөгийг бэлнээр дамжуулах боломжтой аж.

Мөн Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс хэвтэж байгаа эмнэлгийн тодорхойлолт өвчний түүх иргэний үнэмлэх, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлэх юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.