2012.05.26
Хонхорт 640 хүүхэд хичээллэх сургуулийн шав тавилаа
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Хонхорынхон удахгүй шинэ сургуультай болно.
Зургаан мянга гаруй хүн амтай энэ тосгон сургууль, цэцэрлэгийн насны 1800 орчим хүүхэдтэй аж. Гэхдээ энд хүүхдүүдэд сурч боловсрох нөхцөл тааруу, сургалтын орчин муу, сургууль цэцэрлэгийн байр дутмагаас сурагчид хэдэн автобус дамжин явж ном үздэг байна. Үүнээс болж сургууль завсардаж жил өнжих нь ч байдаг гэнэ.
Энэ олон асуудлыг цогцоор нь шийдэхээр өчигдөр 640 хүүхдийн суудалтай сургуулийн байрны шав тавьсан байна.
Энэ хорооны Засаг дарга З.Ариунжаргал, "Манай дүүрэг газар нутаг томтой. Тиймээс хөдөө орон нутгаас шилжин суурьшагч ихтэй. Үүнийг дагаад сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд боловсрол олгоход хүнд байдаг. Энэ ачааг хөнгөлөх үүднээс 2010-2011 онд манай дүүргийн боловсролын салбарт оруулсан хөрөнгө арван тэрбум давж, хэдэн мянган хүүхдийг сурч боловсрох нөхцөлөөр нь хангаж байгаад баяртай байна" гэж ярьсан юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.