2012.06.02

БНСУ хөлсний ажилчдыг 10 жил найман cap ажиллуулах болжээ

Бүгд Найрамдах Солонгос улс /БНСУ/ гадаад ажилчдад ажил олгох журамдаа өөрчлөлт оруулж, хөлсний ажилчдыг дээд тал нь 10 жил найман cap ажиллуулах эрхийг ажил олгогчдод өгчээ. 

Одоо мөрдөж буй ажил олголтыг зөвшөөрөх журмын дагуу тус улсад гадаад ажилчид дээд тал нь дөрвөн жил, арван cap ажиллах эрхтэй байдаг. БНСУ-ын Хөдөлмөрийн яам өнгөрсөн хоёрдугаар сард ажил олголтыг зөвшөөрөх журамд өөрчлөлт оруулах санал оруулсаныг парламент өнгөрсөн долоо хоногт дэмжиж шинэчилсэн журмыг баталжээ.

БНСУ-ын парламент Хөдөлмөрийн яамнаас санал болгосон гадаад ажилчдад ажил олгох шинэ журмыг өнгөрсөн долоо хоногт баталсан байна. "Korea Times''-д мэдээлснээр дээрх журмыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх гэнэ. Эхний шатанд ирэх долдугаар сарын 2-ноос Вьетнам, Тайланд, Филиппин, Пакистан зэрэг орноос ирсэн гадаад ажилчдад дээрх эрхийг олгох юм байна.

Харин ирэх аравдугаар сард Непаль, Монгол, Узбекистан, Бангладеш, Камбож зэрэг орнуудаас ирсэн ажилчдыг хамруулах гэнэ. БНСУ чадварлаг ажилчдыг үлдээж, хууль бус ажилчдын тоог цөөлех зорилгоор дээрх өөрчлөлтийг хийжээ.

Тус улсын Засгийн газар өнгөрсөн 2011 оны сүүлээр тус улсад 167,000 хууль бус хөлсний гадаад ажилчид бий гэсэн судалгаа гаргасан юм.

БНСУ хууль бус хөлсний ажилчдын тоог энэ онд дор хаяж 15,000-аар бууруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ тавдугаар сараас баривчилгааг шуурхай явуулж, нутаг буцааж эхэлсэн байна. БНСУ-ын Хөдөө аж ахуй, гар урлалын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд шинэ журам ашигтайгаар эргэсэн аж.

Тус улсын Хөдөлмөрийн яамнаас мэдээлснээр 30-аас дээшгүй хөлсний ажилтантай хөдөө аж ахуйн фирм эрхлэгч болон 50-аас дээшгүй ажилтантай жижиг үйлдвэр эрхлэгчид гадаад ажилчдынхаа ажиллах хугацааг нэмэх боломжтой ажээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.