
Сонгуулийн хуулийн зөрчлийг арилгана
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг парламент ойрын хугацаанд өөрчилж магадгүй байгаа бололтой. Энэ удаагийн сонгууль явуулсан хуулийн зарим заалт хоорондоо зөрчилтэй байсан аж. Учир нь, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Цэц хүчингүй болгосон. Цэцийн уг шийдвэрээс үүдэж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт хоорондоо зөрчилдсөн гэнэ. Тухайн үедээ парламент энэхүү зөрчлийг арилгах боломж байгаагүй тул (УИХ-ын сонгуулийн санал хураалтаас өмнөх зургаан сарын хугацаанд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг Үндсэн хуулиар хориглосон байдаг) одоо өөрчлөх ёстой гэж цөөнгүй гишүүн үзэж байгаа юм байна.