Н.Энхбаярын шүүх хурал 10.00 цагт эхэлнэ
2012.06.12

Н.Энхбаярын шүүх хурал 10.00 цагт эхэлнэ

МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн агуу их тэсвэр тэвчээрийн ачаар батлан даалтад гарсан гэдгийг та бүхэн сайн мэднэ. Түүний шүүх хурал энэ сарын 4-нд Сүхбаатар дүүргийн шүүх дээр болох байсан ч өмгөөлөгчдөөсөө татгалзсан тул 
шүүх бүрэлдэхүүн хурлын товыг зургадугаар сарын 12 хүртэл хойшлуулах
шийдвэр гаргасан юм. Ийнхүү өнөөдөр түүний шүүх хурал болно. 10.00 цагт
До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд болох юм. Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар, өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг нар оролцох юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.