2012.08.29

Өнөөдөр зургаан байнгын хороо хуралдана

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 11.00 цагаас “А” танхимд эхэлнэ. Хуралдаанаар ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэх юм байна. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд хуралдах бөгөөд  Шүүхийн захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо тогтоох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүд хэлэлцэхээр төлөвлөөд байна. Харин    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “В” танхимд хуралдана. Хуралдаанаар  Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Дэд хорооны даргыг сонгох тухай асуудалыг хэлэлцэх ажээ. 
Харин үдээс хойш буюу 14:30 цагаас Төрийн байгуулалтынбайнгын хорооны хуралдаан “А” танхимд болно.  Хэлэлцэх асуудал    Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүйд тооцох тухай хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд,  Дэд хорооны дарга нарыг сонгох тухай асуудалыг хэлэлцэх юм байна. Мөн   Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд болох бөгөөд “Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл,  Дэд хорооны даргыг сонгох тухай асуудалыг хэлэлцэх бол Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “В” танхимд болно.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.