Г.Баярсайхан: Сүлжээнд орчихоод байгаа хүчний байгууллагыг шинэчлэн цэвэрлэх ёстой
-Хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгөд ашиглаж байгаа нь сэтгэл эмзэглүүлж, санаа зовоож байна. Төр онцгой анхаарах шаардлагатай. Нялх хүүхдүүдийн биеийг үнэлүүлдэг явдал Монголд бий болсон мөсөн оргилын нэг гэж харж байна. Нэг талаас халдлагад өртсөн хүүхдүүдийн эцэг, эхийн халамж, анхаарал сул байна. Америкт насанд хүрээгүй хүүхдүүдэд асуудал үүсэхэд энэ өнцгөөс нь авч үздэг. Бид ч гэсэн үр хүүхдээ анхаарахгүй байгаа, эцэст нь ийм үрд дүнд хүргэсэн эцэг, эхтэй асуудал ярьдаг болмоор байна. Нөгөө талаас Монголд хүүхдийн секс аялал жуулчлал хөгжсөн гэж яригдаж байна. Тайландад энэ байдал хүчээ авсан бол өнөөдөр манай улс араас нь орлоо. Үүнийг яаж зогсоох вэ гэдэг асуудал мөн сэтгэл зовоож байна. Манай хүчнийхэн үилчилгээний байгууллагуудтай сүлжээнд орчихсон байдаг гэсэн мэдээлэл бий. Хамгийн түрүүнд сүлжээнд орчихоод байгаа хүчний байгууллагуудыг шинэчилж, цэвэрлэх шаардлагатай. Хүчний байгууллагынхан өнөөдөр хамгийн баян тансаг амьдарч байгаа шүү дээ. Тэд хаанаас ямар эх сурвалжаар орлого олдог вэ. Тэднийг өөрчилж, цалин хангамжийг нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг нь өндөржүүлэх шаардлагатай.