2012.10.15

Тэсрэх бодис үйлдвэрлэдэг зарим компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Улсын хэмжээнд тэсрэх материалтай харьцаж ажиллах тусгай зөвшөөрөлтэй 133 аж ахуйн нэгж байгаа аж. Эдгээр байгууллагад МХЕГ-аас шалгалт хийжээ. “Таван толгой”, “Бэрэн групп”, “Орика Монголиа”, “Майн бласт”, “Хар тарвагатай”, “Хотгор”, “Бороо гоулд”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрэл”, “Шан Лун”, “Тэн хун” зэрэг аж ахуйн нэгж нь тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын аюулгүйн бүсийг холбогдох байгууллагаар тогтоолгоогүй байжээ.

Шалгалтын явцад “Баруун Монгол никель”, “ШанЛун”, “Дунфанлунма”, “Мон Лаа”, “Хөх жоншт”, “Өсөн” “Даваамандал”, “Дорнийн говийн үйлс", “Орика Монголиа”, “Максам эксплозивс” компаниуд тэсрэх материалын агуулахын байнгын байршлыг тогтоолгоогүй, тэсрэх материалыг буруу хураасан тул зөрчил арилгах хүртэл улсын байцаагчийн акт тогтоож үйл ажиллагааг нь түр зогсоожээ. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.