2012.10.02
Шүүгчдийг томилуулах, чөлөөлүүлэх саналыг өргөн мэдүүлнэ
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан аравдугаар сарын 1-ний өдөр хуралдаж 17 асуудал хэлэлцэв.
Тус хуралдаанаар Х.Батсүрэн, Х.Сонинбаяр нарыг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Ж.Оюунтунгалаг, Ч.Хосбаяр нарыг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, В.Цэцэнбилэгийг Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, М.Ризаг Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, А.Сарантуяаг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн, Б.Халиуныг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Ц.Тогоохүүг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, Л.Банзрагчийг Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Л.Борыг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул Д.Оюунжаргалыг Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас огцруулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гарлаа.
Мөн Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн тамгын албаны орон тоо, албан тушаалтнуудын ангилал, зэрэглэлийг батлах, зарим аймгийн шүүхийн тамгын хэлтэс, албаны үйл ажиллагааг шалган тусалсан дүн, анхан шатны шүүхийн “Иргэн-1” програм хангамжийг хүлээн авч нэвтрүүлэх, зарим шүүгчид зэрэг дэвийг нэмэгдүүлэн олгох тухай асуудлыг шийдвэрлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.