Ж.Цолмон: Мэргэжлийн ажилдаа эргэж очих сайхан байна
2012.10.11

Ж.Цолмон: Мэргэжлийн ажилдаа эргэж очих сайхан байна

-Сайн байна уу та. Дэд сайдынхаа ажлыг өгөөд юу хийж байна вэ?
-Сайн, сайн байна уу. Мэргэжил нэгтнүүдийнхээ хүсэлт, урилгаар хурал уулзалт даргалах, илтгэл тавих гээд завгүй байгаа. Ер нь надад их сонирхолтой байна. Нэг мэдэхнээ мэргэжлээсээ холдоод зургаан жил болжээ. Одоо ном бичиж, хүмүүнлэгийн ажил эхлүүлэх гээд завгүй л хүн байна. Надад үзүүлэх хүсэлтэй хүн маш их байдаг юм байна. Хүүхдүүдээ үзэж, ард иргэдийнхээ дунд байх сайхан шүү дээ.

Нөгөөтэйгүүр би өөрийгөө дэд сайдын ажлаа нэр хэртэй хүлээлгэж өгсөн гэж бодож байгаа. Ажлаа танилцуулж, чухал хууль тогтоомжоос эхлээд хэрэгжиж байсан, хэрэгжих зайлшгүй шаардлагатай, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон төсөл хөтөлбөрүүдээ хүлээлгэж өглөө. Мэргэжлийн ажлаа хийхээр эргэн ирэх сайхан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.