А.Зангад Ерөнхий аудитороор томидлогдов
УИХ-ын чуулган /2012.10.11/ Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудал
2012.10.11

А.Зангад Ерөнхий аудитороор томидлогдов

 УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар /2012.10.11/ Монгол Улсын Ерөнхий аудитор Чойжамцын Раднааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Аюурын Зангадыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилох тухай тогтоолын төслийг баталлаа.  

С.Эрдэнэ гишүүн: Монгол Улсын Ерөнхий аудитор бол УИХ-ын нүд чих болсон алба

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гишүүд  Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдож байгаа А.Зангадаас асуулт асууж,  саналаа хэлсэн юм. 

Хэлэлцүүлгийн үеэр энэхүү томилгоо нь  Сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчиж байгаа эсэх талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тодрууллаа. Үүнд УИХ-ын дарга З.Энхболд “Сонирхлын зөрчлийн тухай хуульд тодруулах зүйл байгаа.

Гэхдээ УИХ-ын дарга Өвөрхангайнх байна гээд энэ нутгийнхан хохирох ёсгүй.  А.Зангадыг томилуулах санал оруулж байгаа нь хууль зөрчөөгүй. ” гэсэн юм.

Асуулт асууж, үг хэлсэн гишүүд УИХ-ын хяналт шалгалтыг хийх үүрэг бүхий энэ байгууллага маш том  хариуцлага хүлээж байдаг.  Хяналт шалгалт нь хэт ерөнхий, толгой илээд өнгөрдөг, хангалтгүй байдаг, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байгаа талаар анхаарч ажиллахыг санууллаа.

О.Баасанхүү гишүүн: Ерөнхийлөгчийн Тамгийн газарт аудит хийх хэрэгтэй

Мөн гадаад харилцаагаа өргөжүүлэн Норвегийн Аудитын байгууллагатай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, бусад орнуудын туршлагыг судлах, шаардлагатай бол эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах талаар УИХ-ын гишүүд саналаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Аудитын байгууллага нь УИХ-ын холбогдох байгууллагатай хамтран ажиллах уялдаа хангалтгүй байна.

Төсвийн гүйцэтгэл хэлэлцэх болон төсөв батлах үед Аудитын газраас төсөөллийн аудит хийж УИХ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэдээллээр хангах чадвараа сайжруулах талаар анхаарах хэрэгтэй” хэмээн сануулсан бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ”Аудитын газрын бүтцийг өөрчлөх, боловсон хүчний бодлогод анхаарах, ажилдаа хариуцлагатай хандах, улс төрийн захиалгаар асуудлыг шийддэг биш хуулийн хүрээнд ажиллах хэрэгтэй байгаа” талаар хөндлөө.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “ Төсвийн үр дүнтэй зарцуулалтын талаар  байнга нээллтэй ажиллах хэрэгтэй” гэсэн юм.  

УИХ-ын гишүүн, Монгол Улсын тэргүүн шадар сайд Д.Тэрбишдагва шинэ аудитор ажлаа аваад Засгийн газарт бүрэн аудитын шалгалт хийн дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийг мөн тавьсан юм.

Ингэсээр шинэчлэлийн Засгийн газар ямар нөхцлөөс ажлаа эхлэж байгааг  тоон үүзүүлэлтээр баримтжуулах болно гэсэн юм.  

Мөн гишүүн О.Баасанхүү Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлгийн барилгын гүйцэтгэлд аудит хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Д.Тэрбишдагва, О.Баасанхүү гишүүд Монгол Улсын Ерөнхий аудиторт томилогдож байгаа А.Зангадад санал хэлэв

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.