Өвөрхангайн шүүх Г.Батхүү, Д.Зоригт нарын талд шийдвэрлэсэн учраас Дээд шүүхээс гомдлоо татжээ
2012.10.12

Өвөрхангайн шүүх Г.Батхүү, Д.Зоригт нарын талд шийдвэрлэсэн учраас Дээд шүүхээс гомдлоо татжээ

Дээд шүүхийн товлосон хуваариар бол өчигдөр тус шүүх иргэн Ч.Доржпаламын гаргасан гомдлын дагуу УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Өвөрхангай аймагг АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт, МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нартай холбоотой маргааныг хэлэлцэх байлаа. Гэвч АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын бие төлөөлөгч Ч.Доржпалам гомдлоо татаж авснаар шүүх хурал цуцлагдсан байна.

Энэхүү маргааныг хамгийн анх Хан-Уул дүүргийн шүүхийн ганц шүүгчийн захирамжаар АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын талд шийдвэр гаргасан юм. Улмаар МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар шүүх бүрэлдэхүүнгүйгээр нэг шүүгч шийдвэр гаргасан гэж үзэн Нийслэпийн шүүхэд давж заалдсан юм. Нийслэлийн шүүхийн хурал хэд хэдэн удаа хойшлосны эцэст наймдугаар сары 23-нд хуралдаж, "Ганцхан шүүгч шийдвэр гаргасан нь буруу" гэж үзэн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон юм. Мөн Нийслэпийн шүүх уг маргааныг харъяаллын дагуу Өвөрхангай аймгийн шүүх хэлэлцэх ёстой гэж үзсэн юм.

Улмаар Г.Батхүү, Д.Зоригг нарын бие төлөөлөгч Ч.Доржпалам Нийслэлийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Дээд шүүхэд гомдол гаргасан юм. Дээд шүүх гомдлыг хэлэлцэхээс өмнө Өвөрхангай аймгийн шүүх анхан болон давж заалдах шатны шүүх хурлаа хийж С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг насанд хүрээгүй хүүхдээр сонгуулийн суталчилгаа хийгэсэн гэж буруутгажээ. Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүх энэхүү шийдвэрээ Дээд шүүх хурлаа товлосон өдрийн өмнөх өдөр буюу уржигдар гаргасан юм байна. Тиймээс Дээд шүүхээр хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэн гомдлоо татаж авсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.