2012.10.19
Л.Гүндалай патентын мөнгө нэхэв
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өчигдөр Төрийн ордонд морилж МАН-ынхныг патентыг нь хулгайллаа хэмээн мөнгө нэхэв. Хаа явсан газраа хачин сонин зүйлийг үг, үйлдлээрээ харуулж явдаг тэрбээр УИХ-ын сонгуульд өвдөг шороодсоноос хойш хүмүүжээ юу гэлтэй нам гүм байсан юм. Харин өчигдөр Төрийн ордонд МАН-ын гишүүд лоозон барин эсэргүүцлийн суулт хийж байгааг сонсоод тэссэнгүй хүрээд иржээ. Энэ үеэрээ “Ардын намынхныг ингэж суухыг би зөвшөөрөхгүй. Тэд надад ямар ч төлбөр төлөхгүйгээр миний патентыг хулгайллаа” хэмээн төлбөр нэхлээ.
Учир нь 2000-2004 оны парламентад Ардчилсан намын дуу хоолойг ганцаараа шахуу илэрхийлэхдээ, дээрх аргыг хэрэглэж байсан юм. Гэхдээ Л.Гүндалай өчигдрийн үйлдлээ намын даалгавраар хийсэн гэдгийг зарим эх сурвалж хэлж байлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.