СЕХ 10 дугаар тойргийн санал хураалтын дүнг өргөн мэдүүллээ
Сонгуулийн Ерөнхий хорооын дарга
2012.10.17

СЕХ 10 дугаар тойргийн санал хураалтын дүнг өргөн мэдүүллээ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр /2012.10.16/ УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймгийн сонгогчдын санал хураалтын дүнгийн тухай СЕХ-ны 148 тоот тогтоолыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48,2 дахь хэсэг, 49 дүгээр зүйлийн 49,3 Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12,3 дахь хэсгийг тус тус үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооноос 148 тоот тогтоол гаргажээ. Тогтоолоор УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт сонгуульд оролцсон нийт сонгогчдын 40,39 хувийн санал авсан нэр дэвшигч Г.Батхүү, 34,02 хувийн санал авсан Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож УИХ-ын даргад өргөн мэдүүлж байгаагаа Сонгуулийн ерөнхий хорооны дарга танилцууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.