М.Ромнийн эвгүй зураг шуугиан дэгдээв
2012.10.12

М.Ромнийн эвгүй зураг шуугиан дэгдээв

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөг Митт Ромнийн нэгэн эвгүй зургийг нийтэлсэндээ "Associated Press" агентлаг шүүмжлэлд өртөв. Уг зургийг Виржини мужийн Фэрфилд хотын нэгэн сургуульд М.Ромнийг зочлоход авсан бөгөөд түүнийг сурагчидтай зургаа авахуулахаар суух агшин таарчээ. Зураг дээр М.Ромни тонгойж байгаа, нэг эмэгтэй сурагч ард нь амаа ангайн гайхаж зогсоогоор гарсан байна. "Associated Press" агентлаг үйл явдлын сурвалжлагадаа энэ зургийг хавсаргасны дараа хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр таржээ. Интернэт хэрэглэгчид уг зургийг "хачирхалтай", "эвгүй", "тавиад байх шаардлагагүй" хэмээн дүгнэсэн бол зургийг ашигласан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг зургийгМ.Ромнийн эсрэг улс төрийн зорилгоор нийтэлсэн хэмээн шүүмжлэгдэж байна.

Фото сэттүүлч Стив Манүэл "Fox News" телевизээр ярихдаа "Энэ зураг инээдтэй гэдэг нь үнэн. Гэхдээ мэдээллийн байгууллага хүн шоолох ёсгүй" гэжээ. "Үүнийг үзсэн хүн инээхээсээ гадна зураг дээр буй охин чухам юу харж гайхсан болохыг дотроо төсөөлно гэдгийг "Associated Press" мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Энэ нь М.Ромнийг эвгүй байдалд оруулж байна. Фото сэтгүүлзүйн зорилго ийм биш" гэж тэрбээр ярьсан байна. Харин "Associated Press" агентлаг тайлбар хийхдээ "Тэр охин М.Ромниг яг өөрийнх нь урд сууж зургаа авахуулах нь хэмээн баярлаж байгааг харуулсан" гэжээ.  Өчигдөр "Gawker" хэмээх сайт уг зурагт эвлүүлэг хийх уралдаан зарласан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.