Байгаль хамгаалах хуулийн эргэн тойронд
УИХ-ын гишүүн Я.Батсуурь: Тоглоомын дунд дүрмээ өөрчилдөг монгол зан дахиад л гарч байна
Цаашид энэ хууль амьдралд хэрэгжих үү? гэдгийг шийдвэрлэх хэд хэдэн асуудал байна. Нэг талаас байгаль хамгаалах хөдөлгөөнүүдийн шаардлагыг биелүүлэхэд нийцэж байх ёстой. Нөгөө талаас Монголын уул уурхайн хөгжил, эдийн засагт үзүүлэх дарамт зэргийг бодолцох ёстой. Бид энд хуралдаад байлгүй ажлын хэсэг гарган газар дээр нь очиж шалгах шаардлагатай.
Стратегийн ордуудыг энэ хуульд хамруулахгүй гэсэн хуулийн заалт нь үндсэн хуулийн тэгш байдлыг хөндсөн ноцтой асуудал шүү.
Урт насгүй хууль баталчих вий.
Тоглоомын дунд дүрмээ өөрчилдөг монгол зан дахиад л гарч байна. Уул уурхайн компаниуд руу асар олон гадаадын компани хөрөнгөө оруулчихсан. Монгол орон цаашид уул уурхай дээр тулгуурлаж хөгжих юм бол орж ирсэн улсаа хашраагаад байх нь ямар вэ?
Энэ асуудлаар уул уурхай иргэний нийгмийн байгуулал, эрдэмтдийг оролцуулаад нээлттэй сонсгол хийж парламентийн хоёр дахь хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй. Шийдвэрлэх хамгийн гол арга бол нөхөн сэргээлтийн хамгийн онцгой шаардлагыг л тавих хэрэгтэй. Түс тас хорих хэрэггүй.