2010.07.09

УИХ-ын гишүүд наадмын таавраа хуваалцав

Монголын үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Улстөрчид атсхийж, уяач гишүүд хулгээ шинжээд завгүй байгаа.

Энэ УИХ-д манлай уяач Г.Батхүү, Ц.Цэнгэл, алдарт уяач Ч.Улаан нараас гадна хурдан буянтай "нөхцсөн" олон гишүүн бий.

Я.Батсуурь Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч, Морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгч бол Р.Буд "Их замын хүлэг" галын ахлагч аж. Тэдний сойж буй хурдан хулгийн тухай, энэ наадамд хэний галын, ямар угшлыг морьд өнгөлөх магадлалтай талаар яриа өрнүүллээ. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, сумын заан Д.Очирбат нарын тааварлаж буйгаар ялгар бөхчүүд узуур, туруунд очих бол

Я.БАТСУУРЬ: -Хэт халснаас ихэнх нутгаар гандуу байна. Гэхдээ санаа зовохгүй байгаа. Хэдий гандуу байдаг ч наадмын хэдэн өдөр тэнгэр хангай хур хайрладаг юм шиг. Говьсүмбэр аймгийн наадамд хоёр насаа уралдуулна.

-Азарга, их наснаас бусад насанд араб, английн эрлийз адуу дээгүүр давхих нь тодорхой. Цэвэр монгол адуу тэдэнтэй уралдах боломжгүй болсон. Эрлийз адуу гараанд сайн байдаг юм билээ. Ер нь цаашдаа эрлийз адууг цэвэр монгол адуутай уралдуулах хэрэгтүй юм. Энэ хэвээр үргэлжилбэл дэлхийн талыг туулж асан монгол морины ген устах аюултай юм. МСУХ-ны тэргүүлэгчид үүнд анхаарал хандуулж эхэлсэн.

-Аварга Өсөхбаяр, цэргийн арслан Санжаадамба хоёр дээгүүр барилдах байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.