Улсын Шадар сайд М.Энхболдоор ахлуулав
2010.07.08

Улсын Шадар сайд М.Энхболдоор ахлуулав

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг удирдан зохион байгуулах хороог Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоор ахлуулан байгуулав. 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь манай улсын  түүхийн онцгой, түүхт үйл явдал. Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс нь болсон юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.