2010.07.07

Төрийн түшээд үндэснийхээ хувцасаар гангарна

Үндэсний их баяр наадмаар эрхэм гишүүдээс хэрхэн наадах гэж байгаа талаар сонирхсон юм.
 
 

Д.Тэрбишдагва: Оройн сэрүүнд дээлээ өмсчихөөд алхах мөн ч сайхан шүү

-Наадмын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэх вэ?
-Жил болгоны наадмаар давтагддаг л ажлаа хийнэ дээ. Нээлтийн ажиллагаанд очно. Цэнгэлдэх хүрээлэнгээ нар зөв тойрно. Наадмын хуушуур авч идээд, сур, мориор ороод гарна. Дараа нь ах дүү, хамаатан садан, найз нөхөдтэйгөө хамт үндэсний бөхөө үзнэ дээ.Наадам өргөн дэлгэр болж өвөл, хаврын хүндийг давсан Монголын зон олны нуруу нь тэнийнэ гэдэг шиг баярлах ёстой. Наадам сайхан баяр шүү дээ.
-Жил бүр үндэсний хувцсаар гангардгийг тань мэдэх юм байна. Энэ жилийн хувьд ч дээлээ өмсөх үү?

-Гангарна гэж хэлнэ үү. Ямартай ч жил бүрийнхээ наадмаар үндсэнийхээ хувцасыг өмсөхийг урьтал болгодог. Энэ жил ч мөн адил. Монгол дээл үнэхээр сайхан. Ямартай ч би зусландаа хүртэл өмсдөг гээч. Хөдөө гадаа явахдаа ч дээлээ л өмсдөг. Оройн сэрүүнд дээлээ өмсчихөөд алхаж явахад ямар сайхан байдаг гэж санана аа.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.