2011.10.18
Г.Баярсайхан:Ц.Нямдоржид онцгой эрх өгвөл хууль зөрчинө
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
Цагдаагийн байгууллагын болон ҮАБЗ-ийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ асуудлыг өчигдөр АН-ын бүлэг ярилцсан байна. Нийтийг хамарсан жагсаал, цуглааны үеэр үймээн гарвал хүчний байгууллагуудыг нэгтгэн "тэмцэх" эрхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдэлд өгөх тухай зохицуулалт аж. Эрхэм сайд төслөө АН-ын бүлэгт танилцуулсны дараа Н.Батбаяр, Г.Баярсайхан нар төслийн агуулгыг буруушааж, нэлээд маргаан болжээ. АН-ын бүлгээс төслийг санаачлагчдад буцааж, сайтар ярих хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханы байр суурийг тодрууллаа.
-Та бүхэн ямар заалтыг голлож эсэргүүцээд байгаа юм бэ?
-Хууль бус жагсаал, цуглааны үед цагдаа, тагнуул, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хил хамгаалах болон дотоодын цэргийнхнийг дайчлах эрх зүйн үндсийг бүрдүүлэх гээд байна.Үндсэн хуулиар Ерөнхийлөгч болон УИХ л онцгой байдал тогтоох үүрэгтэй.
Ийм зохицуулалт байсаар байхад Хууль зүй, дотоод хэргийн сайдад онцгойлон дээрх эрхийг өгөх нь Үндсэн хуультай зөрчилдөнө. Мөн хилчид дотоодод болж буй үймээнийг дарахын тулд дархан хилээ орхих болох нь. Тагнуулчид ч ард иргэдээ тагнана гэсэн үг. Энэ асуудлыг нухацтай ярих ёстой. Төсөлд байгаа байдлаар нь ярих боломжгүй.-Жагсаал цуглааны үеэр галт зэвсэг хэрэглэх эрх олгох зохицуулалт байгаа гэсэн үү?
-Цагдаа, дотоодын цэрэг хоёр галт зэвсэг хэрэглэх эрхтэй байдаг. Тэгэхээр ард иргэд рүү буудах нөхцөлийг бүрдүүлэх нь л дээ.-Хууль бус жагсаал гэж юуг ойлгох вэ?
-Иргэд жагсаал цуглаан зохион байгуулах гэж буйгаа мэдэгдэх л үүрэгтэй. Тиймээс хууль ёсны болон бус гэж ямрыг хэлж буй нь ойлгомжгүй байгаа юм. Мөн жагсаал хийх, онцгой байдал тогтоох хүртэлх нөхцөл үүсэх хоёр өөр. Үүнийг ч төсөлд ялгаж салгаагүй байна.-Сонгуулийн дараа асуудал үүсвэл хүч хэрэглэн дарахаар "нүхээ малтаж" байна гэж та бүхэн үзсэн гэсэн.
-Цагдаагийн байгууллага ажлаа улс төржихгүйгээр хийх ёстой. Жагсаал цуглааны тухай хуулиар зохицуулах боломжтой асуудал шүү дээ. Ер нь бол сонгуулийн дараа ямар нэг нөхцөл үүсвэл түүнийг хэрхэн дарах аргаа одооноос боловсруулах гээд байна. Хамтарсан Засгийн газар дандаа байхгүй. Энэ хуулийг баталчхаад дараа нь АН сөрөг хүчин болсон үед үүгээр "нээнтэглэх" гэж байгаа юм.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.