НАТО-гийн пуужингууд ардчиллын цэцгийг дэлгэрүүлж чадахгүй
2011.09.26

НАТО-гийн пуужингууд ардчиллын цэцгийг дэлгэрүүлж чадахгүй

Иран л ганцаараа аймшиггүйгээр өрнөдийнхнийг шүүмжилсний дараа тэд ИрандАрабынхаварирэхийгерөөсөн тухай ОХУ-ынтоймчС.Балмасов ингэж бичжээ.


НҮБ хэмээх олон улсын байгууллага өнөөдөр ямар нэг байдлаар өрнөдийн зарц болон хувирсанд бид дасчихаж. Учир нь НҮБ-ын гаргасан тогтоолууд ихэвчлэн АНУ болон түүний холбоотнуудын ашиг сонирхлын төлөө ажилладаг билээ. Ливийн жишээ үүнийг баталсан. Гэтэл одоо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрийг анх удаа тусгаар тогтносон улсын эсрэг ил заналхийлэхэд ашиглалаа. Өөрөөр хэлбэл Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмерон “Арабын хавар танайд ч айлчилна” хэмээн Ираныг сүрдүүлсэн нь үнэхээр байж боломгүй явдал.


Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Ерөнхий Ассамблей дээр өрнөдийнхнийг хатуу шүүмжлэв. Тэрбээр илтгэлийнхээ ихэнх хэсгийг 9-р сарын 11-ний үйл явдалд зориулсан байна. Тухайлбал Ахмадинежад “Инженерийн хувьд хэлэхэд нисэх онгоцууд ихэр цамхаг нурах шалтгаан болж яагаад ч чадахгүй. Энэхүү алан хядах ажиллагаанд Вашингтон буруутай. АНУ үүнийг Ирак, Афганистанд халдан довтлох шалтаг болгон ашигласан юм. Ардчиллын цэцэг НАТО-гийн пуужингаас болж цэцэглэнэ гэж үү?” хэмээн өрнөдийнхний амыг асууж байлаа. Энэ удаа тэр дэлхийн эдийн засгийн хямралд их анхаарал хандуулсан. Түүнийхээр бол энд мөн л өрнөдийнхөн, юуны өмнө АНУ буруутай аж. “Чухам АНУ алтаар баталгаажаагүй триллион триллион доллар хэвлэснээс болоод бусад бүх орон сүйрэх нь. Эдгээр нь голдуу колонийн дарлалд байсан орнууд. Иймээс өрнөдийнхөн тэдгээр бүх оронд нөхөн төлбөр олгох ёстой” хэмээн Ираны Ерөнхийлөгч шаардав.


Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад ийм том мэдэгдэл хийсэн шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама. Обама өмнө нь “Тегеран цөмийн хөтөлбөрөө хөгжүүлж байгаа учраас энэ улсад олон улсын нийгэмлэг дарамт шахалт үзүүлэх ёстой” гэж шаардсан юм.


Ахмадинежад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хатуу шүүмжлэх нь аргагүй. НҮБ нэг бус удаа Исламын улсын эсрэг хориг тавьж байсан билээ. Иймээс л Ираны Ерөнхийлөгч “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүтэц шударга бус, эрх тэгш биш байна. Түүнийг өөрчилж шинэчлэх ёстой” гэж мэдэгдсэн юм.


Энэ санаа шинэ биш. Ливид болсон үйл явдлаас үзэхэд Аюулгүйн зөвлөл дэлхий дахиныг зөрчил, дайн дажнаас хамгаалж сэргийлэх нь байтугай харин алдарт 1973-р тогтоолоороо цус асгаралтыг улам их өдөөсөн. Ираны Ерөнхийлөгч “Өрнөдийн лидерүүд ямар ч асуулт, шүүмжлэлийг хүлээж авдаггүй. Өөрсдийн алдаа, зөрчлөө тайлбарлахын оронд үргэлж өмнөөс шаарддаг" гэлээ. АНУ ба түүний холбоотнууд яг түүний хэлсэнчлэн энэ мэдэгдэлд нь хариу өгч, тайлбарлахын оронд танхимын хурлыг орхиж гарцгаасан юм. Зөвхөн Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон АНУ-ын холбоотноо хамгаалж үлдэв. Гэвч тэр сурсан зангаараа ямар ч хариулт, тайлбар өгсөнгүй. Харин Ираныг хүний эрхийг зөрчдөг, сөрөг хүчнийг болон бэлгийн цөөнхийг мөрдөж хавчдаг хэмээн шүүмжилж, “Иранд Арабын хавар ирнэ гэдэгт найдаж байна” хэмээжээ. Түүний хэл хальтирсан байж болох ч сүүлийн үед Умард Африкийн орнуудад дэгдэх болсон “хувьсгал”-ын талаарх хүмүүсийн төөрөгдлийг сарниуллаа.


Сонирхолтой нь өрнөдийнхний уур хилэнг үл тоон, дэлхийн олон орнууд Ахмадинежадыг дэмжин, чангаар алга ташиж байлаа. Ираны Ерөнхийлөгч үнэндээ бусад орны дуугарахаас айж байсан тэр зүйлийг л хэлсэн юм. Өөрсдийгөө дэлхийн хүчтэй улсууд гэж тооцдог тэдний уурыг хүргэхээс ихэнх орон айсан хэрэг.


Энэ илтгэлийн ачаар Ахмадинежад улстөрийн өндөр оноо авч, Иран улсын нэр хүнд ч улам өслөө. Исламын улсаас өөр хэн иймэрхүү өнгө маягаар өрнөдийн лидерүүдтэй ярьж зүрхлэх билээ? Ийнхүү Тегеран хэзээ ч, ямар ч нөхцөлд өрнөдийнхнийг дагаж далбагнахгүй гэдгээ дахин баталлаа.
Өрнөдийн орнууд нь НҮБ ба түүний хүрээлэнгүүдийг өөрийн багаж хэрэгсэл болгон хувиргасан нь үнэн. Гэхдээ бүр ямар ч үр дүнгүй шүү. Сомалид болж буй хүмүүнлэгийн сүйрлээс үзэхэд нөлөө бүхий олон улсын энэ байгууллага тийшээ хүнсний ачаа хүргээгүй төдийгүй идэж шамшигдуулахаас ч хамгаалж чадсангүй. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын гишүүн орнууд түүнд багагүй хэмжээний мөнгө төлж, тэжээх ямар хэрэг байна?

 

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.