Хамгийн олон агентлагтай нь Хууль зүйн яам
Одоогийн Засгийн газар тохируулагч 11, хэрэгжүүлэгч 17, нийт 28 агентлагтай ажиллаж байна. Түрүүчийн Засгийн газар тохируулагч 12, хэрэгжүүлэгч 31 агентлагтай байжээ. Эдгээрээс 16 агентлагийг татан буулгаж, Худалдан авах ажиллагааны газар гэсэн нэг хэрэгжүүлэгч агентлаг шинээр байгуулсан аж. Засгийн газрын ХЭГ-ын даргын мэдэлд байсан Төр, засгийн үйлчилгээ, аж ахуй эрхлэх газар, Гадаад харилцааны сайдын эрхлэх ажилд хамаарагдаж байсан Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуй эрхлэх газар гэсэн хоёр хэрэгжүүлэгч агентлагийг улсын үйлдвэрийн газар болгожээ.
Удирдлагын академи гэдэг хэрэгжүүлэгч агентлагийг Засгийн газрын дэргэдэх хүрээлэн болгосон байна.
Тохируулагч агентлаг-Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороон дээр суурилуулж Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан аж. Гадаадын хөрөнгө оруулалтын газар гэдэг хэрэгжүүлэгч агентлагийг татан буулгаж, түүний гүйцэтгэж байсан чиг үүргийг Эдийн засгийн хөгжлийн яаманд өгсөн байна. Эрчим хүчний газрыг татаж буулгаж, хийж байсан ажлыг нь Эрчим хүчний яаманд өгчээ. Хэрэгжүүлэгч агентлагОйн газар, Усны газрыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд нэгтгэсэн байна.
Мөн Соёл, урлагийн хороо, Биеийн тамир, спортын газар гэдэг хэрэгжүүлэгч агентлагуудын хийж байсан ажлыг Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд шилжүүлжээ. Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын гүйцэтгэж байсан үүргийг Хөдөлмөрийн яамны эрхлэх ажил болгожээ. Төмөр замын газар, Авто замын газар, Автотээврийн газрыг татан буулгаж, Зам, тээврийн яамтай нэгтгэсэн байна. Жижиг, дунд үйлдвэрийн газрыг Хөдөлмөрийн сайдын, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын чиг үүргээс хөдөлмөрийн асуудлыг нь салган мөн Хөдөлмөрийн сайдын мэдэлд өгч, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх ажлын хүрээнд өгч, Эрүүл мэндийн газрыг яамтай нь нэгтгэжээ.
АГЕНТЛАГУДЫН ХАРЬЯАЛЛЫГ ХҮСНЭГТЭЭР ҮЗҮҮЛБЭЛ
Гадаад харилцааны, Боловсрол, шинжлэх ухааны, Соёл, спорт, аялал жуулчлалын, Хөдөлмөрийн, Эдийн засгийн хөгжлийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн сайдуудын эрхлэх асуудлын хүрээнд ямар нэг агентлаггүй байна.