Хөгжлийн банк энэ онд 672.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ
2012.11.09

Хөгжлийн банк энэ онд 672.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ

Монгол Улсын Хөгжлийн банк энэ оны аравдугаар сарын 30-ны байдлаар нийт 354.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байгаа аж. Тодруулбал, авто зам барилгын 20 төсөл, зураг төслийн 21 төсөлд 74.4, орон сууцны жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрт зориулж, Төрийн банкинд 40, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 8.2 тэрбум төгрөг зээлжээ.

Түүнчлэн “Эрдэнэс Таван толгой” компанид 100 сая, “Хөтөл цемент шохой”-н өргөтгөл хийх ажилд 61.3, МИАТ-т шинээр агаарын хөлөг худалдан авахад зориулж, 5.3 сая ам.долларыг тус тус олгосон байна. Тус банк энэ оны эцэс гэхэд нийт 672.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх төлөвлөгөөтэй байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.