Юлия Тимошенко тахир дутуу болж болзошгүй
Юлия Тимошенкогийн охин Евгения Тимошенко ээжийнхээ хөргийн өмнө үг хэлж байгаа нь
2012.11.13

Юлия Тимошенко тахир дутуу болж болзошгүй

«Экс Ерөнхий сайд Юлия Тимошенког засан хүмүүжүүлэх газар шилжүүлэх нь тахир дутуу болгох аюултай» хэмээн түүний охин Евгения Германы «Шарит» эмнэлгийн эмч нарын дүгнэлтийг үндэслэн мэдэгдлээ.

Үүнээс гадна 12 өдрийн турш өлсгөлөн зарлаж буй Тимошенкогийн эрүүл мэндэд эмч нар санаа зовж байгаа талаар тэрбээр мэдэгдсэн байна.

Эмч нар түүнийг өлсгөлөнгөө зогсоохгүй бол ирэх долоо хоногт Украинд ирж, түүнтэй зөвлөлдөх гэнэ.

Түүнчлэн Евгения Тимошенко ээжийгээ өнөөдөр болох Украины нэгдсэн эрчим хүчний системийн хэргийн шүүх хуралд биеэр оролцож чадна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр «Ээжийн бие маш муу байгаа бөгөөд бие даан хөдөлж чадахаа больсон. Ийм байдалтайгаар шүүхэд ирэх боломжгүй гэж бодож байна» гэж мэдэгдсэн байна.

Юлия Тимошенко Украинд болсон сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор аравдугаар сарын 29-нөөс өлсгөлөн зарлаж байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.