ТТГ-ын тэргүүн эхнэрээ хуурсанаасаа болж албан тушаалаасаа огцров
Чөлөөнд гарсан генерал Д.Петрэус Америкийн армид 37 жил алба хаасныхаа дараа 2011 оны есдүгээр сард ТТГ-ыг толгойлох болсон юм.
2012.11.15

ТТГ-ын тэргүүн эхнэрээ хуурсанаасаа болж албан тушаалаасаа огцров

Өнгөрсөн долоо хоногт болсон хоёр дуулиант огцролт дэлхийн хэвлэлийн анхаарлын төвд байна.

Хоёр огцролтыг анхаарлын төвд байлгаж буй гол зүйл нь албан тушаалаа сайн дураараа өгсөн хоёр хүн хоёул тухайн салбарынхаа дэлхийн хамгийн хүчирхэг байгууллагуудыг толгойлж байжээ.

Эхнийх нь буюу хамгийн дуулиантай нь АНУ-ын Тагнуулын төв газрын тэргүүн Дэвид Петрэус гэр бүлээс гадуур харьцаатай байсан нь илэрснээс өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ.

Тэрбээр өнгрөсөн 8-ны өдөр Ерөнхийлөгч Барак Обамад огцрох өргөдлөө өгсөн бөгөөд Ерөнхийлөгч бага зэрэг гайхсан боловч маргааш нь хүсэлтийг нь биелүүлжээ.

Д.Петрэус гаргасан шийдвэрээ тайлбарлахдаа "Эхнэртэйгээ амьдарсан 37 жилд би анх удаа ноцтой алдаа гаргаж гэр бүлээсээ гадуур харьцаа тогтоосон. ТТГ шиг байгууллагын тэргүүний хувьд ч, эр нөхрийн хувьд ч энэ бол уучилж болшгүй алдаа байлаа" гэжээ.

Б.Обама хүсэлтийг нь хүлээж авахдаа үүргээ нэр төртэй биелүүлж байсанд нь түүнд талархсан бол АНУ-ын Үндэсний тагнуулын албаны дарга Жэймс Клэппер түүний огцорсон явдлыг ТТГ-т тохиолдсон том гарз гэсэн байна.

 
Тэрбээр 2007-2008 онд Ирак дахь олон улсын цэргийн хүчийг командалж байсан.

2010-2011  онд Афганистан дахь олон улсын энхийг сахиулагчдыг толгойлж байжээ.

Холбооны мөрдөх товчоо нэг эмэгтэй нөгөөдөө сүрдүүлсэн захиа илгээсэн асуудлыг шалгах явцдаа Д.Петрэусийн гэр бүлээс гадуурх харьцааг илрүүлсэн байна.

Уг захиаг бичсэн хүн нь Д.Петрэусийн намтарч Пола Брөүдвэлл байжээ. Д.Петрэустэй уулздаг байсан тэрбээр одоогоор нэр нь тодорхойгүй байгаа бас нэг эмэгтэйг түүнтэй хардаж, сүрдүүлсэн захидал бичсэн бөгөөд захидал авсан эмэгтэй ХМТ-нд хэд хэдэн удаа гомдол гаргажээ.

ХМТ-ны мөрдөн байцаагчид гомдлын дагуу шалгаж байтал Д.Петрэус энэ хоёр эмэгтэйтэй холбоотой нь тодорхой болсон байна.

Хоёр дахь  эмэгтэй түүнтэй чухам ямар холбоотой байсан талаар мэдээлээгүй бөгөөд тэр эмэгтэй Д.Петрэусийн гэр бүлийн хүн биш, мөн АНУ-ын Засгийн газарт ажилладаггуй нь тодорхой болоод байгаа аж.

Үүнээс гадна П.Брөүдвэллд төрийн нууцад хамаарах мэдээлэл байсныг мөрдөн байцаагчид тогтоожээ.

Гэхдээ энэ мэдээллийг тэрбээр Д.Петрэусээс аваагүй нь тодорхой болсон тул генералыг нууц задруулсан хэмээн буруутгах үндэслэлгүй аж.

Д.Петрэусийн шууд удирдлага болох АНУ-ын Үндэсний тагнуулын албаны дарга Ж.Клэппер ХМТ-ны мөрдөн байцаалтын үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр буюу энэ сарын 6-нд мэджээ.

Харин Конгрессын гишүүн Эрик Кантор, Д.Петрэусийн явдлын талаар өнгөрсөн аравдугаар сард ХМТ-ны ажилтнаас дуулж байсан гэж хэлсэн байна.

П.Брөүдвэлл дуулиан дэгдсэнээс хойш хэвлэлийнхэнд ямар нэг тайлбар хийгээгүй байгаа юм.

Д.Петрэус одоогийн эхнэр Холли Ноултонтой 1974 онд гэрлэсэн бөгөөд тэд хоёр хүүхэдтэй аж.

Энэ жил Д.Петрэусийн намтрыг хамтран бичиж хэвлүүлсэн П.Брөүдвэлл мөн гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй гэнэ.

Дэлхийн хамгийн хүчирхэг мэдээллийн хэрэгслийн нэг

BBC агентлагийн ерөнхий захирал Жорж Энтвислл. Лондонгийн парламент Соёл мэдээллийн хороо

2012 оны 10сарын 23

 

огцрох болсноо өчигдөр мэдэгдэв.

ВВС-гийн нэг нэвтрүүлгээр үнэнд нийцэхгүй мэдээлэл цацагдсан нь түүний албан тушаалаа өгөх үндэслэл болжээ.

Агентлагийн ерөнхий захирал байна гэдэг нь ерөнхий редактор байна гэсэн үг, энэ нь нэвтрүүлгийн агуулгын төлөө бүрэн хариуцлага хүлээнэ гэсэн үг бөгөөд "Ерөнхий захирлын ажлаа өгөх нь зүйд нийцнэ" гэж үзсэнээ мэдэгдсэн байна.

1970-1980-аад онд Английн Үэльст бага насны хүүхдүүдээр бэлгийн дур хүслээ хангадаг байсан гэмт эттээдүүдийн талаарх нэвтрүүлэг BBC сувгаар өнгөрсөн 2-ны өдөр цацагдсан юм.

Уг хэргийн нэгэн хохирогч асрамжийн газрын хүүхдүүдийг хүчирхийлэгчдийн дунд Их Британийн Консерватив намын нэгэн өндөр албан тушаалтан байсан талаар ярьжээ.

Нэвтрүүлэгт тодорхой нэр заагаагүй боловч BBC уг хүнийг лорд Алистер Макэлпайн хэмээн үзсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн юм.

Лорд үүний хариуд уг гэмт үйлдэлд холбоогүй гэдгээ хэлээд ВВС-гийн сэтгүүлчдийг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдсэн билээ.

Нотлогдоогүй баримт, хий таамаг агуулсан уг нэвтрүүлэг эфирт цацагдах ёсгүй байсныг Ж.Энтвисл хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэвтрүүлэгт оролцсон хүн лордыг хүүхэд хүчирхийлдэг байсан хэмээн андуурч өчсөнөө хүлээжээ.

Ж.Энтвисл ВВС-гийн ерөнхий захирлаар ажилласаар ердөө cap гаруйхан болж байгаа юм.

 

Түүний албыг хөгжмийн нэвтрүүлгийн албаны дарга Тим Дэйви авахаар болжээ.

Лорд А.Макэлпайныг хилсээр буруутгасан дуулиан BBC агентлагийн ажилтан агсан, алдартай хөтлөгч Жимми Сэвилтэй холбоотой бас нэг дуулиантай зэрэгцэн дэгдсэн нь энэ юм.

Хэд хэдэн эмэгтэй Ж.Сэвилд 1960-1970-аад онд хүчирхийлүүлж байснаа өчсөн бөгөөд мөрдөн байцаагчид Ж.Сэвилийг ийм маягийн олон зуун үйлдэлд оролцсон байж болох сэжиг буйг тогтоогоод шалгаж байгаа юм.

Энэ хэрэгт хөтлөгчийн дотнын хүмүүс болох рок хөгжимчин, Гари Глиттер, хошин шогийн жүжигчин Фрэдди Стар нар шалгагдаж байгаа ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.