Иргэд дүүргийнхээ нийгмийн даатгалд материалаа өнгөснөөр тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах боломжтой
С.Эрдэнэ: Хүн ам хөгжил,нийгмийн хамгааллын сайд
2012.11.19

Иргэд дүүргийнхээ нийгмийн даатгалд материалаа өнгөснөөр тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах боломжтой

Улсын их хурлаас Ажилласан жил,  тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг энэ оны есдүгээр сард баталсан.

Хуулийг хэрэгжүүлэх талаар ХАХНХ-ын сайдын тушаалаар Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай  хуулийн журмыг энэ сарын 06-нд баталлаа.

Хууль батлагдсанаар 1990 оноос хойшхи  10 жилийн хугацаанд хувийн бус шалтгаанаар буюу нийгмийн шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлээгүй  иргэдийн ажилласан жилийг улсад ажилласан жилээр тооцож, маш хөнгөлөлттэй нөхцөлөөр төлүүлж,  тэдний нийгмийн ирээдүйг баталгаажуулах хууль эрх зүйн орчин бүрдээд байна.