Ч.Содномцэрэн: СЕХ-ны дарга
2012.11.28

200 гаруй хэсгийн хороодод дахин санал хураалт явагдана

Энэ удаагийн сонгууль өвлийн улиралд болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороод болон аймаг, дүүргийн Засаг дарга нарт хандаж байгалийн болзошгүй хүнд нөхцөл байдлыг харгалзаж бэлтгэлээ сайтар хангах, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авч ажиллахыг зөвлөсөн билээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос цас их орсон болон алслагдсан аймаг, сумдад зориулан болзошгүй зардлыг нэмж хуваариллаа.

Өмнө нь УИХ-ын сонгуулийн үеэр үерт боогдсон сонгогчдыг онцгой байдлын тээврийн хэрэгслээр зөөж саналыг нь өгүүлж байсан туршлага манай сонгуулийн хороодод бий.