Л.Цог: Монгол Улсын Их хурлын дэд дарга, Цагаантгах ажлыг удирдан зохион байгуулах улсын коммисын дарга
2012.12.01

Л.Цог: Цаатгалын эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэй байна

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар:

Гуч, дөчөөд он, тавиад оны эхэн үед улс төрийн хилс хэрэгт татагдаж хэлмэгдсэн хүмүүсийн асуудлыг үргэлжлүүлэн судалж цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссыг байгуулжээ.

Уг зарлигаар тус комисст:  Улс төрийн хилс хэрэгт татагдаж  “Онцгой бүрэн эрхт комисс”, “Тусгай комисс” зэрэг шүүхийн бус байгууллагаар шийтгэгдсэн  хүмүүсийн хэрэг, түүнд холбогдогсдыг нэрсийнх нь дагуу, шүүхээр шийтгэгдсэн бусад хүний хэргийг өргөдөл гомдлын  үндсэн дээр шалгаж шийдвэрлэх, цагаатгасан хүн, түүний гэр бүлийнхэнд тэтгэвэр, тэтгэмж олгох, хэлмэгдэгсдийн талаар судалж түүхэн үнэнийг тогтоох, нэр төрийг сэргээх ажилд холбогдох байгууллага, хүмүүсийг өргөн оролцуулж ажиллах зэрэг асуудлуудыг даалгасан байна.

“1930-1940 онд тусгай комисс, шүүхийн шийдвэрээр нийтдээ 37.574 хүнийг шийтгэснээс 20.000 гаруй хүнийг цаазаар авч, 5.700 гаруй хүнийг янз бүрийн хугацаагаар хорих ял ногдуулсан”

Энэ ажлын хүрээнд  ҮТА-ын сан хөмрөгийн баримтаас тухайн асуудлаар судалгаа шинжилгээ хийх, лавлагаа магадлагаа гаргах, шүүхийн тогтоол шийдвэрээс хуулбар олгох ажил өргөнөөр хийгдэж, энэ асуудлаар тус архивт хандах байгууллага, иргэдийн санал хүсэлт  эрс нэмэгдсэн юм. Тус архивын ажилтнууд  ЦАУЗБУК  болон УДШ, ТЕГ, УЕПГ, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвтэй нягт хамтран ажилласны дүнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 29000 орчим хүний лавлагааг гаргасан бөгөөд энэ нь улс төрийн талаар хэлмэгдэгсдийг цагаатгах ажилд орууулсан бидний үнэтэй хувь нэмэр болно.