A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 1

Filename: controllers/content.php

Line Number: 127

Х.Баттулга гишүүний дэм надад байлгүй яахав
2012.10.15

Х.Баттулга гишүүний дэм надад байлгүй яахав

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та төрийн ажилд шамдаад нэлээд хэдэн сар боллоо. Шинэ орчиндоо дасаж байна уу?

-Төрсөн нутаг Баянхонгор аймгийнхаа сонгогчдын итгэлийг хүлээгээд УИХ-д сонгогдоод гурав дөрвөн сар болж байна. Энэ хугацаанд төр засгийн ажилд оролцож, сонгогчдын дуу хоолой болоод намынхаа бодлогыг хэрэгжүүлээд явж байна. Ерөнхийдөө ажлын тодорхой ойлголттой болж байна. Би хүний эрхийн дэд хорооны дарга. Хүний эрхийн асуудлаар нэлээд ажлууд хийж байна. Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгууд дээр золгүй ослууд удаа дараа гарч хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарч байна. Энэ талаар ажлын хэсэгт орж ажиллаа. Хүний эрхийг төр засаг эрх мэдэлтэй мөнгөтэй төгрөгтэй улсууд л зөрчдөг. Хүний эрхийн талаар Монгол улсад хийгдсэн ажлууд ч их бий. Хийх ёстой ажлууд ч их байгаа. Манайх бол хөгжиж буй бусад орнуудтай харьцуулахад хүний эрхийн талаар нэлээд амжилттай яваа орон. Гэхдээ өнөөдрийн тавьж байгаа шаардлагын хэмжээнд хүрсэн үү гэвэл үгүй л дээ.

-Та урьд нь хувийн хэвшилд ажиллаж байсан. Одоо төрийн түшээ. Энэ хоёрын хооронд ажлын арга барилын их зөрөө байгаа биз?

-Нэлээд ялгаатай өөр юм байна. Төр засаг их данхар юм байна. Зардал чирэгдэл ихтэй юм байна. Иргэдийг чирэгдүүлдэг юм байна. Одоо шинэчлэлийн засгийн газар энэ бүхнийг өөрчлөхөөр ажиллаж байх шиг байна. Хувийн хэвшлээс нэг ялгаатай нь олуулаа олон талаас нь их удаан ярьж байж шийдвэрээ гаргадаг нь нэг талаар хүнд сурталтай мэт боловч нөгөөтэйгүүр нэлээд нарийн нягт нямбай шийдвэр гаргаж байгаа байх. Хамгийн гол санаа зовоож байгаа зүйл бол Монгол улс авилгаараа жилээс жилд ухраад байдаг. Хүний хөгжлөөрөө бас л хойшлоод байдаг. Тэгсэн мөртлөө Монгол улс газар нутгаараа дэлхийд эхний 10-т ордог. Ашигт малтмалаараа бас дээгүүр орж байна. Монгол хүний оюуны чадавхийн талаар бол ярилтгүй. 200-гаас үндэстнээс эхний тавт ордог. Ийм нөөц бололцоотой дээр нь ардчилалтай мөртлөө нэг л газраа дэвхцээд байгаа нь төр засгийг удирдаж байгаа хүмүүстэй холбоотой гэж боддог. Ард түмэн сайн мэдээлэлтэй, сайн боловсролтой байж төр засгаа шахаж шаардаж сайн ажиллуулна. Тэгэхгүй мэдээлэлгүй, мэдлэггүй, өмнө нь хэлж ярьж байсныг нь мартдаг байвал Африкийн зарим орнуудын гунигт хувь заяаг давтчих гээд байна шүү дээ. Гэхдээ монголын ард түмний саруул ухаанд найдаж байна. Түүнээс бус дарга найдах юм бага л байна даа.

-Засгийн эрхийг барьж буй намын гишүүн байна гэдэг ажил хийхэд их дөхөмтэй. Энэ танд мэдрэгдэж байна уу?

-Төр засгийн эрх тайван замаар олон жилийн дараа нэг намаас нөгөө нам руу шилжиж байгаа нь их бахархууштай. Энэ бол манай орны ардчиллын олж байгаа нэг амжилт. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөд сонгуулийн үр дүнгээр нэг намаас нөгөө намд засгийн эрх шилжиж, олон болсон нам нь бусад намуудтайгаа ярилцаад маш хурдан хугацаанд засгийн газрыг байгуулж чадсан нь манай улсын хувьд том бахархал шүү дээ.

Х.Баттулга гишүүн бид хоёр нэг нутаг усны нэг үзэл бодолтой нэг намын хүмүүс.
-Бусад намуудтай хэл амаа ололцох амаргүй даваа танай намын өмнө байсан. Олонхи болоод Засаг дангаараа бүрдүүлчихсэн бол гэх харамсал танд байдаг уу?

-Харамсалтай ч юм уу, харин ч ололттой ч юм уу тэрийг би хэлж мэдэхгүй байна. Тэрийг цаг хугацаа харуулах байх. АН “Шударга ёс” эвсэлтэй хамтраад засгаа байгуулаад ажиллаж байна. Бидний төлөвлөсөн ажил бол их байгаа. АН–ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд засгийг бүрдүүлж байгаа намын хүний хувьд намынхаа ажлыг дэмжээд явж байгаа.

-Оюутолгойн гэрээг засаж залруулах талаар их ярьж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Оюутолгойн гэрээний талаар надад өөрийн бодол байна. Оюутолгойн гэрээ хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Оюутолгойг ингэж хөдөлгөж чадсан нь маш сайн байна. Энэ гэрээг хийж ажил урагшлуулсан хүмүүст баяр хүргэх ёстой. Гэхдээ !00 хувь сайн гэрээ болсон гэж хэлж чдахгүй. Шүүмжлүүштэй юмнууд бий. Үүнийгээ засаж залруулаад явах байх хэрэгтэй гэж боддог. Хамгийн гол нь хөрөнгө оруулалт нь хоёр тэрбум байснаа дөрөв болдог тэгснээ зургаа болоод байгаа дээр ярих ёстой.  Бид хүнийг хэлэхээсээ өмнө өөрсдөөсөө алдаа дутагдлаа хайсан нь дээр. Буруу зөв хийсэн юмаа өөрсдөө засаж залруулдаг байх хэрэгтэй л дээ. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар 2013 онд ДНБ нэлээд хэмжээгээр нэмэгдэх байгаа. Энэ бүх ашгийг аль болох ард түмэнд наалдуулах талаар л бид их зүйл бодож төлөвлөж хийх ёстой гэж боддог хүний нэг.

-Таныг Баянхонгороос Х.Баттулга сайдын дэмээр гарч  ирсэн гэдэг?

-Нэг тойрог дээр нэр дэвшиж буй улсууд гар сэтгэл нийлж ажиллаж байж, үр дүн гардаг. Х.Баттулга гишүүн бид хоёр нэг нутаг усны нэг үзэл бодолтой нэг намын хүмүүс. Х.Баттулга гишүүн маань манай МОХ-ны дарга. Нөгөө талаар хоёр гурав сонгогдсон туршлагатай парламентич хүн. Тиймээс энэ хүний дэмжлэг туслалцаа надад байлгүй яахав. Би бас АН-ын бусад гишүүдтэйгээ ч ойр дотно ажиллаж байгаа. Надаас ч авах юм байдаг байх надад ч бусад хүнээс ч авах юм байна.

-МАН-ын бүлэггүй байгаа. Тэдний бүлгийг нь батлаад өгчихвөл яасан юм?

-Би бол хувьдаа МАН-ыг бүлэгтэй байгаасай л гэж хүсч байна. Гэхдээ хууль дүрэм гэж нэг юм байгаа гэдгийг хаана хаанаа хатуу ойлгох ёстой. Хуулийн заалт сайн муу байх эсвэл хэн нэгэнд таалагдах эсэх нь хамаагүй. Хууль биелэгдэх ёстой. Хуулин дээр 24 цаг гээд байгаа. Тэр үед нь энэ нам өөрсдөө энэ хуулийг биеүүлэхгүй явж байгаад үлдчихэж. Ард түмнээсээ 25 сонгогдчихоод 24 цагийн дотор бүртгүүлэхийн оронд хуулиа биелүүлэхгүй сууж байж болохгүй шүү дээ. Өөрсдөө хариуцлагагүй хандсан байна. Бурууг бусдаас эрэх хэрэггүй. Өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй.