Эмэгтэйчүүдийг албадан үргүй болгох нууц хөтөлбөр хэрэгжиж байна
2012.04.15

Эмэгтэйчүүдийг албадан үргүй болгох нууц хөтөлбөр хэрэгжиж байна

Узбекистан улсад хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийг албадан үргүй болгох нууц хөтөлбөр хэрэгжиж байгаа талаар «Би-би-си» агентлаг мэдээллээ. Тус агентлагийн сурвалжлагчид хэдэн узбек бүсгүй хандсан байна. Зарим эмэгтэйн үрийн хоолойг боож, нөгөө хэсгийнх нь умайг авсан аж. Бид бүгд 2-3 хүүхэд төрүүлсэн.


Гэтэл биднээс зөвшөөрөл авалгүй шууд үргүй болгосон байна. Энэ талаар бид бүр сүүлд нь сонссон. Биднийг дахиж хүүхэд гаргахгүйг мэдсэн нөхрүүд маань хаяад явчихлаа» хэмээн тэдгээр эмэгтэй ярьжээ. Харин Узбекистаны Засгийн газар ийм хөтөлбөр байхгүй хэмээн эрс няцаажээ. Хэдий тийм ч Узбекистаны орон нутгийн эмч нар «Эрүүл мэндийн яамнаас эмэгтэйчүүдийг үргүй болгох cap тутмын төлөвлөгөө гаргаж, бидэнд өгсөн. Тэгээд заавал биелүүлэхийг шаарддаг» хэмээн «Би-би-си» агентлагийн сурвалжлагчид ярьжээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.