Их 20- ийн бүлгийг ОХУ даргалахаар боллоо
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин.
2012.12.03

Их 20- ийн бүлгийг ОХУ даргалахаар боллоо

Их-20” бүлгийг даргалах ажлыг ОХУ албан ёсоор хүлээн авсан байна. Тус бүлгийг даргалж байх үедээ ОХУ-ын шийдэх гол асуудал бол даяарчиллын эдийн засаг болон түүний тогтвортой хөгжлийг хангах явдал юм хэмээн Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна. Дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын албан бус нэгдэл болох “Их-20”-ийн бүлэгт 19 орон болон Европын холбоо ордог юм.

Тус бүлгийг даргалах үеэрээ ОХУ сайд нар, шинжээчдийн төвшинд арав гаруй уулзалт зохиохоор төлөвлөөд байгаа аж. “Их-20”-ийн Сангийн сайд нар болон Төв банкны тэргүүнүүдийн анхны уулзалт Москвад ирэх оны хоёрдугаар 15-16-нд болох юм. Харин дээд хэмжээний уулзалтыг ирэх оны есдүгээр сарын 5-6-нд СанктПетербургт хийхээр төлөвлөсөн байгаа бөгөөд дээд хэмжээний уулзалтын үеэр уламжлал ёсоор БРИКС-ийн гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн уузлалт болно.

Эдгээр улсад бүх дэлхийн ДНБ-ий 90 хувь нь, дэлхийн худалдааны 80 хувь нь ногддог юм.

Энэ үеэр Олон улсын валютын сангийн 2013 оны ажлыг бас хэлэлц үүлэх бөгөөд БРИКС-ийн орнууд Олон улсын валютын санд өөрсдийнхөө нөлөөг нэмэгдүүлэх асуудлыг үргэлжл үүлэн тавих гэнэ. “Их-20”-ийн бүлгийн албан ёсны вэб хуудсыг өнгөрсөн бямба гаригт нээсэн байна. Үүнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн илгээлтийг нийтэлсэн байна. “Ажлын байр бий болгох болон эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах арга хэмжээг боловсруулахад “20”-ийн хүчин чармайлтыг төвлөрүүлэх нь гол зорилт юм. Үүний тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зах зээл дээр итгэлцлэл, ил тод байдлыг бий болгох, үр ашигтайгаар зохицуулах явдал юм” гэсэн байна. “Их-20”-ийн бүлгийг даргалах ажлыг 2014 онд Австрали улс хүлээж авах юм.