Орон нутгийн сонгуулийг хэтэрхий улстөржүүлж байна
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ц.Дашдорж.
2012.08.29

Орон нутгийн сонгуулийг хэтэрхий улстөржүүлж байна

Танай намынхан Орон нутгийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь буруу гэж үзээд байгаа шүү дээ?

-Үүнийг буруу гэж үзэхээс аргагүй. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэгийг улстөрийн нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшүүлж сонгох, сонгуулийн хороодод ажиллах хүмүүсийг намаас санал болгож бүрдүүлэх зэрэг хэт намын тал барьсан олон зохицуулалт орсон нь дээрх дүгнэлтэд хүргэж байна

.-Орон нутгийн сонгуулиар сонгуулиин хороодод төрийн албан хаагчийг оруулахгүй гэж яриад байгаа. Ингэх нь хэр үр дүнтэй гэж үзэж байна вэ?

-УИХ-ын сонгуулийн тойрог, хэсгийн хороодоор төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид ажилласан нь зөв алхам болсон. Гэтэл одоо орон нутагт тэднийг сонгуулийн хороонд орохыг хориглосон нь уг байгууллагын чадавхийг улам дордуулсан арга хэмжээ боллоо .Орон нутагт ялангуяа сумдад ИТХ-д нэр дэвшигчид, тэдний шадар туслагчдаас гадна сонгуулийн хороодод ажиллах хүн хүчний нөөц хомс байдгийг ч бодолцох ёстой.

-Сонгуульд саналаа өгөөгүй иргэд дараагийн сонгууль хүртэлх дөрвөн жилийн хугацаанд төрийн албанд ажиллах боломжгүй гэж хуульд заасан байна. Энэ нь хүний эрхэнд халдаж буй хэрэг юм биш үү?

-Аймаг, сум, дүүргийн хурлын сонгуулийн хуулийн өргөн баригдсан төсөлд Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг хөндсөн зарим заалт байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй. Уг төсөлд сонгуульд оролцох нь сонгуулийн эрх бүхий иргэний үүрэг байна» гэж заагаад, энэ үүргээ биелүүлээгүй бол сонгуулийн үр дүнгийн талаар гомдол гаргах эрхгүй болох, иргэний төрийн албанд томилогдох эрх нь түдгэлзэх заалт тусгагдсан. Иргэний үндсэн, язгуур эрхийг үүрэг болгоод, тэр үүргээ биелүүлээгүйнх нь төлөө Үндсэн хуульд заасан бусад эрхийг хязгаарлах нь зөв эсэхийг сайн нягталж үзэх зайлшгүй шаардлага үүсч байна. Мөн уг төсөлд сонгогчдын шилжилтийг зохицуулсан заалтууд зарим иргэний сонгох эрхииг хумих ханд-лага ажиглагдаж байна.

-Орон нутгийн сонгуулийн саналыг автомат машинаар тоолно гэж хуульд тусгасан байна. МАН-ынхан автомат машиныг үнэн зөв тоолж байна уу үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй гэж үзээд байгаа шүү дээ?

-УИХ-ын сонгуулиар автомат машинаар иргэдийн саналыг тоолсон. Гэвч автомат машин үнэхээр үнэн зөв тоолж байна уу гэдэгт эцсийн хариулт өгөлгүй хэвээр өнөөг хүрч байна. Энэ эргэлзээг арилгасны дараа Орон нутгийн сонгуулийг автомат машинаар явуулах эсэхээ шийдэх ёстой. Автомат машинаар санал тоолох нь техникиин дэвшил ч гэлээ, хамгийн гол нь ард түмний санал үнэн бодитой байж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ном журмаараа байгуулагдах нь чухал. УИХ-ын сонгуулийн дараа хэвлэл, мэдээллээр автомат машинаар санал тоолсноос болж эргэлзээтэй маргаантай асуудал гарлаа гэдэг яриа багагүй гарч, автомат машинаар сонгуулийн дүнг гаргаж байгаа процесс нь нийгэмд эргэлзээ төрүүлж эхэлсэн.

Одоо ч тайлагдаагүй байна. Ард түмэн ч үүнийг хангалттай сонссон. МАН-ын гишүүдиин зүгээс зарим тойрогт гар аргаар санал тоолъё гэсэн саналыг тавьж байгаа. Уг нь автомат машинаар санал тоолох тухай хуулийгөргөн барихдаа хяналтын тооллогыг хүссэн хэсэгтээ хийхээр анх ярьж байсан. Гэтэл автомат машинд итгэхэсэх эргэлзээ байхад Орон нутгийн сонгуулийг автомат машинаар тоолно гэж хуульд шууд тусгаж болохгүй. Зайлшгүй хяналтын тооллогын асуудлыг давхар тусгах учиртай. Эдгээр асуудалд бид шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Орон нутгийн сонгуулийг цаг хугацааны хувьд хэдийгээр байвал зүйтэй гэж үзэж байна вэ?

-Орон нутгийн иргэдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд санал тоолох автомат машины программ хангамж, иргэдийн бүртгэл, цахим үнэмлэх олгох гэхмэт зохион байгуулалтынасуудлаас шалтгаалаад 11 дүгээр сарын эхний долоон хоногийн дөрөв дэх өдөр сонгуулийг зохион байгуулна гэж байна. Энэ үед цаг агаар хүйтэрч, малчид өвөлжөөндөө буучихсан байх учир иргэд сонгуульд оролцоход төвөгтэй байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй.