Ч.Улаан: Сайн бөх унаж явахдаа давах мэхээ хийдэг
Монгол Улс түүхэндээ анх удаа Засгийн газрын бондыг дэлхийн зах зээлд амжилттай арилжааллаа. Энэ нь Монгол Улсын нэр хүнд дэлхийн санхүүгийн зах зээлд өндөр байгаагийн илэрхийлэл гэдгийг мэдээллийнхээ эхэнд тодотгоод Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногтоо бодлогоо тодорхойлж, энэ бодлого, их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг босгож чадлаа
1,5 тэрбум доллартай тэнцэх хөрөнгө бэлнээр орж ирнэ. Энэ хөрөнгийг үр ашигтай зарцуулах хариуцлага Засгийн газарт ирж байгаа.
Энэ хөрөнгийг төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн халамжид зарцуулахгүй шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц, төмөр зам, хатуу хучилтай зам барих, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг эдийн засгийн хөгжлийг дэмжсэн төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ. Үүний үр дүнд ажлын байр нэмэгдэнэ гэж Ч.Улаан сайд хэллээ