Бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав
2009.11.13

Бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2009 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр захирамж гаргаж, зэсийн баяжмалыг боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироор ахлуулсан энэ ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан, Г.Баярсайхан, Ц.Дашдорж, Д.Зоригт, Х.Наранхүү, Д.Одхүү, Ч.Улаан, Ц.Цэнгэл, З.Энхболд нар багтжээ.

Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж, Засгийн газрын саналыг авч УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан 2009 оны дөрөвдүгээр улиралд багтаан УИХ-д танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.