Дорноговь аймгаас 100 ажилчин бэлтгэх боллоо
2009.11.02

Дорноговь аймгаас 100 ажилчин бэлтгэх боллоо

Тавантолгойн төмөр зам тавих ажлыг эрчимжүүлэхийн тулд одооноос мэргэжилтэй боловсон хүчнээ урьдчилж бэлтгэх, сургаж авах нь чухал болоод байгаа билээ. Говийн бүсийн төмөр замыг тухайн орон нутагт амьдарч буй хүмүүс л өөрсдөө оролцож, бүтээн байгуулах нь ажлын байр, амьдрал ахуй гээд олон талын үр нөлөөтэй.Тиймээс Дорноговь аймгаас хүсэлт гаргаж ЗТБХБЯ, Төмөр замын МСҮТ-тэй богино хугацааны сургалтаар 100 замчин бэлтгэх сургалт зохион байгуулахаар тохиролцсон байна.

Энэ дагуу аравдугаар анги төгссөн, эрэгтэй, 30 хүртэлх насны залуусыг Дорноговь аймгийн Сайншандын төмөр замын байгууллагуудын материаллаг баазад тулгуурлан гурван сарын хугацаанд тэтгэлэгтэй,  сургалт зохион байгуулах болжээ. Өөрөөр хэлбэл тус аймгийн дээрхи шаардлагыг хангасан 100 залуу суралцах хугацаандаа мэргэжил эзэмшээд зогсохгүй дээр нь бас сар бүр 45 мянган төгрөг, түүнээс гадна сүүлийн хоёр сардаа тухайн байгууллагаас цалин авах юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.