1816 ахмад дайчин 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо намрын чуулганаар хийсэн ажлаа тайлагналаа. Байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлснээр тус байнгын хороо нийгмийн анхаарал татсан цөөнгүй асуудлыг шийдвэрлэжээ. Азийн эмэгтэй парламентчдын уулзалтыг Монголдоо анх удаа , хүүхэд залуучуудын "Мини-НҮБ" чуулганыг зохион байгуулсан байна. Үүний зэрэгцээ ахмад дайчдын халамжийн мөнгийг 200 мянган төгрөгт хүргэсэн явдал. Манай улсын хэмжээнд 1816 ахмад дайчин байдаг. Жилд 400-500 хүнээр цөөрдөг гээд бодохооор сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэмж олгох нь нүдээ олсон шийдвэр байв. 1816 ахмад дайчны 86 нь хоёр дайнд, 1322 нь 1945 оны чөлөөлөх дайн, 81 нь Халх голын дайн, 327 нь 1940-1948 онд болсон баруун хязгаарын зэвсэгт тулгаралтад оролцсон аж. Ахмад дайчдын хамгийн залуу нь 85-тай ахмад нь 100 хүрсэн ихэнх нь үр хүүхдүүдийнхээ асаргаанд хэвтэрт голдуу байдаг гэсэн сэтгэл эмзэглүүлэм зүйл дуулдаж байлаа. Ямар боловч хууль хүчин төгөлдөр болсноор энэ сарын 1-нээс ахмад дайчид маань сар бүрийн 200 мянган төгрөгийн тэтгэлгийг авах боломж бүрдсэн. УИХ 2009 оны төсвийг хэлэлцэх үедээ ахмад дайчдад олгох тэтгэмжийн 4.3 тэрбум төгрөгийг баталжээ. Ахмад дайчдын сар бүр авдаг 50 мянган төгрөгийн тэтгэлэг нь
Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар алдар цолтой ахмадуудад өгдөг тусламжаас 5-6 дахин бага байсан юм.
МСҮТ-дэд 25.5 сая ам.доллар зарцуулна.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн баазын шинэчлэл , төгссөн мэргэжилтнүүдэд нь төр засгаас багагүй анхаарал хандуулах болсон. НББСШУ-ны байнгын хороо" Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж эхэлсэн. Хуульд өөрчлөлт орсноор МСҮТ-дэд багагүй өөрчлөлт гарах аж. МСҮТ-ийн тоног төхөөрөмж 1960-аад оноос хойш шинэчлэгдээгүй. Үүнийгээ дагаад багш, боловсон хүчний бэлтгэгдэх сургагдах асуудал ч яригдаж буй. Тиймээс Мянганы сорилтын сангийн 25.5 сая ам.долларын тусламжийг МСҮТ-дийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, багш нарыг гадаадын улс орнуудад давтан сургах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Тоног төхөөрөмжийн шинэчлэлд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн есөн төв хамрагдах юм байна.
Эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулна
Тус байнгын хороо ЭМЯ, НХХЯ, БСШУЯ-ыг хамаардаг. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн асуудлыг хариуцдаг гэсэн үг. Эрүүл мэндийн салбарт гайхаш төрүүлэм зүйл цөөнгүйг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлж байлаа. Сүүлийн жилүүдэд эмнэлгүүд ялангуяа нийслэлийн томоохон эрүүл мэндийн нэгдлүүд шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон түүнийг ажиллуулж ашиглаж мэдэх эмч нарын мэдлэг боловсрол дулимаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүрчээ ЭМЯ-ны судалгаагаар жилд 3500 хүн хавдраар оношлогсдоны 49 хувь нь элэгний хавдар бөгөөд 80 хувь нь эмчилгээгүй өвчин нь эцсийн шатандаа орсон үед эмнэлэгт ханддаг байна. Хүн амын найман хүн тутмын нэг нь элэгний "С" вирусээ халдварласан. Үүнийг гурав зургаан сар тутам шинжлэдэг тоног төхөөрөмжүүдийн эмнэлгүүдэд байршуулах хэрэгтэй болсон аж. Энэ мэтээр эрүүл мэндийн салбар тулгамдсан асуудал олон байгаа юм. Мөн эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатталын сангийн хуулиудад өөрчлөг оруулах шаардлага тулгарсан . Нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг үр ашиггүй зарцуулдаг гэсэн шүүмжлэл гарсан. Тус байнгын хороо Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулгах, чуулган завсарласан хугацаан, ажлын хэсэг гаргаж үйл ажиллагаатай нь танилцлахаар төлөвлөжээ. Шалгалтын дүн УИХ-д танилцуулсны дараа Нийгмийн даатгалын сангийн Үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулна гэсэн. Нийгмийн даатгалын сангийн Үндэсний зөвлөл Ажил! олгогч эздийн холбоо, ҮЭХ-ноос тус бүр гурав, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам Сангийн яамны дэд сайд зэрэг есөн хүнээс бүрддэг ажээ.