Өмнөговь аймгийн  өвөлжилтийн асуудлаар  санал солилцох ярилцлага боллоо
2010.01.19

Өмнөговь аймгийн өвөлжилтийн асуудлаар санал солилцох ярилцлага боллоо

Өнөөдөр Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн Засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн болон Өмнөговь аймгийн нутгийн зөвлөл, Засаг даргын Тамгын газар, “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв”ТББ хамтран “Өмнөговь аймгийн өвөлжилт өнөөгийн байдал, цаашдын арга хэмжээний талаарх санал солилцох уулзалт” нэртэй ярилцлага зохион байгууллаа. Уулзалтад  дээрх  байгууллагаас гадна Өмнөговьд үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй аж ахуй нэгж, компаниудын  төлөөллүүд хүрэлцэн ирлээ.

Энэхүү уулзалт, ярилцлагын гол зорилго нь өвөлжилт онцгой хүндэрч, зудын байдалд ороод байгаа Өмнөговь аймгийн  малчдад сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлэх, цаашид гарз хохирол багатайгаар өвлийг хэрхэн туулж гарах талаар төлөвлөгөө гаргаж, арга хэмжээнүүдийн авах байлаа.

Уулзалт, ярилцлагын эхэнд “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн  Ч.Буянбаатар Өмнөговийн ашигт малтмалаас ашиг олж, хүчээ үзэж  байгаа уул уурхайн компаниуд болон бусад аж ахуй нэгжүүдийг хандивын ажиллагаанд идэвхтэй оролцож, нутгийн малчин иргэдэд тусламжийн гараа сунгахыг уриалсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.