Х.Баттулга сайд малчдад тусаллаа
2009.12.25

Х.Баттулга сайд малчдад тусаллаа

УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга өвөлжилт хүндэрч, цаг агаар эрс хүйтэрч байгаа энэ үед Баянхонгор аймгийнханд малын тэжээл хүргүүлжээ. Мөн шинэ жилийн өмнөхөн тус аймгийн 400 гаруй хүүхэд УИХ-ын гишүүнээсээ бэлэг хүлээн авчээ.

Баянхонгор аймгийн 21 суманд эхний ээлжинд тус бүрт 10 тонн тэжээлийг Улаанбаатараас үйлдвэрийн үнээр нь ачуулж хүргүүлжээ. Богд, Жинст, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан зэрэг говийн суманд 25 кг болон хангайн бүсийн сумуудад хямдралтай үнээр гурил хүргүүлэхээр болов.

Уг нь тус аймгийн говийн сумдад шуудай тэжээл 4250 төгрөг, хангайн сумдад 4750 төгрөгөөр эхний ээлжийн тэжээлүүд зарагдах учиртай юм байна. Энэ нь Улаанбаатарт үйлдвэрээс гарч байгаа тэжээлийн үнэ бөгөөд тээврийн зардал ороогүй аж. Дээрхээс өндөр үнээр тэжээл худалдан авсан малчид сумын Засаг даргаасаа үнийн зөрүүг эргүүлэн авч болох юм байна.

Өвөлжилт хүндэрч малын тэжээл их хэмжээгээр шаардлагатай байгаа учир говийн найман сумаас тэжээл дахин авах хүсэлт гаргасны дагуу хоёр дахь ээлжийн 100 тонн тэжээлийг хүргүүлсэн байна. Үүнээс Бөмбөгөр, Баянлиг суманд нэмж 20 тонн, говийн бусад сумдад нэмж 10 тонн, нийт 100 тонн тэжээлийг шуудай тус бүрийг нь 4750 төгрөгөөр хүргүүлж байна.
Шинэ жилийн өмнөх энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Х.Баттулга мөн тус аймгийн дунд сургуулийн хүүхдүүдийн дунд зарласан "Би Баянхонгор нутгийн хөгжлийн төлөө" сэдэвт гар зураг, зохион бичлэг, эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн сургууль тус бүрийн 15, нийт 400 гаруй хүүхдэд бэлэг өглөө.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.